Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Л.Энх-Амгалан:Оюутны хөгжлийн зээлд хүсэлт гаргасан 11,665 оюутныг хамруулахаар болсон

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг өглөө.

“ӨНӨӨДӨР 18.00 ЦАГТ ОЮУТНУУДАА СОНСОЖ, ЧӨЛӨӨТЭЙ ЯРИЛЦАНА...Өөрийн пэйж хуудсаар шууд дамжуулах тул илүү олон оюутан саналаа илэрхийлэх боломж үүснэ.

Оюутнууд маань цар тахалтай холбоотойгоор төлбөрөө хөнгөлүүлэх асуудлыг тавьж байгаа. Энэ асуудлаар оюутнуудаа сонсъё, тооцоо судалгааг нь хийе, ямар гарц, ямар боломж байгаа талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулах боломжтой гэж үзэж байна.

Миний хувьд сайдаар очоод гаргасан анхны шийдвэр Оюутны зээлийн асуудал байсан. Оюутны хөгжлийн зээлийн сангийн мөнгийг нэмэгдүүлэх Сангийн сайдын хамтарсан шийдвэр гаргаж, 2020 оны намар хүсэлтээ гаргасан 5028, 2021 Хавар хүсэлтээ өгсөн 6635 оюутан буюу 11,665 оюутныг хамруулахаар болсныг хэлье” гэжээ.

1 Сэтгэгдэл
Танхимд хичээллэмээр байна.
Хамгийн их уншсан