БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Согтуудаа 70 мянган тахиа цааш нь харуулж орхижээ
Согтсон үедээ хүмүүс ихэвчлэн ухаангүй зүйл хийдэг. Тэгвэл Жошуа Шелтон гэгч америк залуугийн үйлдэл ухаангүй гэхэд дэндсэн хэрэг болжээ. 21 настай Жошуа хэмээх залуу Мэрилэнд мужийн Делмар дахь нэгэн фермийн цахилгааныг тасалж хаянаас болж 70 мянган тахиа хэдхэн хормын дотор үхжээ. Тэрээр согтуу байхдаа фермийн цахилгаан хянах самбарт очиж, салгачихаад хажууд нь тасраад уначихсан байжээ. Харин түүнийг тасраад унасан хойгуур аж ахуйн байрны сэрүүцүүлэгч сэнс унтарч, тахианууд ус, хүнсээр дутагдан, 15 минутын дотор үхэж эхэлсэн байна. Аж ахуйн гурван байранд байсан 70 мянган тахиа үхэж, фермийн эзэнд 20 мянган ам.долларын хохирол учирчээ. Согтуу залуу юу хийж орхисноо огтхон ч санахгүй байгаагаа цагдаад мэдүүлж байгаа гэнэ. Гэвч тэрээр хоёрдугаар зэргийн дээрэм, хүний өмч хөрөнгөнд халдсан хэргээр шалгагдаж, шүүхээс шийтгэл хүлээх нь тодорхой болжээ.
Согтсон үедээ хүмүүс ихэвчлэн ухаангүй зүйл хийдэг. Тэгвэл Жошуа Шелтон гэгч америк залуугийн үйлдэл ухаангүй гэхэд дэндсэн хэрэг болжээ. 21 настай Жошуа хэмээх залуу Мэрилэнд мужийн Делмар дахь нэгэн фермийн цахилгааныг тасалж хаянаас болж 70 мянган тахиа хэдхэн хормын дотор үхжээ. Тэрээр согтуу байхдаа фермийн цахилгаан хянах самбарт очиж, салгачихаад хажууд нь тасраад уначихсан байжээ. Харин түүнийг тасраад унасан хойгуур аж ахуйн байрны сэрүүцүүлэгч сэнс унтарч, тахианууд ус, хүнсээр дутагдан, 15 минутын дотор үхэж эхэлсэн байна. Аж ахуйн гурван байранд байсан 70 мянган тахиа үхэж, фермийн эзэнд 20 мянган ам.долларын хохирол учирчээ. Согтуу залуу юу хийж орхисноо огтхон ч санахгүй байгаагаа цагдаад мэдүүлж байгаа гэнэ. Гэвч тэрээр хоёрдугаар зэргийн дээрэм, хүний өмч хөрөнгөнд халдсан хэргээр шалгагдаж, шүүхээс шийтгэл хүлээх нь тодорхой болжээ. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























