Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Майкл С.Клечески:Тэтгэлэгт хөтөлбөрт суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх талаар санал солилцож ажиллах боломжтой

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсрол, шинжлэх ухаан, инновац, технологийн салбарт хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцлоо.

Хоёр орны түншлэлийн хүрээнд АНУ-аас Монгол Улсад жилд 120 хүний тэтгэлгийг зохион байгуулдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 2,972 монгол оюутан АНУ-д суралцаж байна. Уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй Фулбрайт, FLEX хөтөлбөрийн оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Монгол оюутан, сурагчдыг АНУ-ын их, дээд сургуулиудад хөнгөлөлттэй нөхцөлөөр, дотоодын оюутны төлбөрөөр суралцуулах боломжийг судлах саналыг тавилаа.

Одоогийн байдлаар манай улсын зүгээс Жорж Мэйсоний их сургууль, Канзас хот дахь Миссоүри мужийн их сургууль, Флорида мужийн их сургууль, Мичиган мужийн их сургуультай 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн. Энэ хүрээнд Жорж Мэйсоний их сургуультай 2+2 хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурахаар болсноо дуулгалаа.

Монгол Улсын Засгийн газар англи хэлийг хоёрдогч хэл болгох зорилго тавин ажиллаж байна. Иймд ерөнхий боловсролын 840 гаруй сургуульд англи хэлний багшийг үе шаттайгаар бэлтгэхэд хамтран ажиллаж, сайн дурын багш нар болон тэтгэвэрт гарсан багш нарыг авчрах сонирхолтой байгаагаа Боловсрол, шинжлэх ухааны сайд хэллээ. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яам, АНУ-ын Номхон далайн командлал хоорондын байгуулсан хүмүүнлэгийн тусламжийн харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд манай улсад 50 хүүхдийн багтаамжтай хоёр цэцэрлэгийг 2017 онд барьж хүлээлгэн өгсөн. Цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна гэсэн юм.

Үүнээс гадна шинжлэх ухаан, инновацын төвийн кластерын менежментийг хийх, сайн зөвлөхүүдийг урьж, хамтарч ажиллах сонирхол байгаагаа сайд Л.Энх-Амгалан хэллээ. Шинжлэх ухаан, инновацийн чиглэлээрх хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх саналаа хэлэв.

Уулзалтын үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески Боловсрол, шинжлэх ухааны сайдын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт суралцах оюутны тоог нэмэгдүүлэх талаар санал солилцож ажиллах бүрэн боломжтой гэв. Мөн шинжлэх ухаан, инновац, технологийн салбарт хамтарч ажиллах, төвийн кластрын менежментийг хийхэд хамтарч ажиллах боломж байгаа хэмээсэн юм. Тэрбээр хүүхдийн цэцэрлэгийн хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор дахин хоёр сургууль барьж өгөхөө илэрхийллээ.

 

Эх сурвалж: БШУЯ

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан