Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Төрийн өмчийн зургаан их сургууль хөтөлбөрийн давхардалгүй болно

Төрийн өмчийн зургаан их сургууль болох АШУҮИС, МУИС, ХААИС, МУБИС, ШУТИС, СУИС хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү баримт бичгийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар баталгаажуулсан юм. Төрийн өмчийн зургаан их сургууль ийнхүү хамтарч ажилласнаар хөтөлбөрийн давхардал арилах юм. Өөрөөр хэлбэл, эдгээр сургуулиуд адил мэргэжлээр оюутан элсүүлж, төгсгөхгүй болж байна. Цаашид нэг нэгнээ нөхөх зарчим үйлчилж, кредитийг хүлээн зөвшөөрөх, дундын номын сантай болох, лаборатори хамтарч ашиглах зэрэг 40 орчим чиглэлээр хамтарч ажиллана.

Энэхүү хамтын ажиллагааны гэрээний хүрээнд судалгааны их сургууль болох суурийг бэхжүүлнэ гэж үзэж байгаа юм. Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд асан, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярын дэмжлэгтэйгээр Жорж Мэйсоний их сургууль, ШУТИС-тай хамтарч ажиллахаар боллоо. Хөтөлбөрийн хүрээнд Монголд хоёр жил, АНУ-д хоёр жил суралцана. АНУ-д суралцагчид өмнө нь дунджаар 30 мянган ам.долларын төлбөр төлдөг байсан бол энэ хөтөлбөрт хамрагдснаар сургалтын төлбөр нь 5000 ам.доллар болох юм. Ойрын үед Канзасын их сургуультай дээрх нөхцөлөөр гэрээ байгуулахаар төлөвлөн ажиллаж байна хэмээн БШУЯ-наас мэдээллээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан