Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Боловсролын байгууллагуудад коронавируст халдвар тархах эрсдэлийн үнэлгээ хийлээ

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас Боловсрол, соёл, урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газартай хамтран аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг боловсролын байгууллагуудад коронавируст халдвар тархах эрсдэлийн үнэлгээ хийлээ.

  Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу 24 цэцэрлэг, 16 сургуульд эрсдэлийн үнэлгээг хийхэд сургуулийн орчинд халдвар тархах магадлал 61% , үр дагавар 54% буюу шар түвшинд дунд эрсдэлтэй үнэлэгдсэн байна.

  Иймд эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах төлөвлөгөө боловсруулан зөвлөмж хүргүүлж, багш, ажилчдад мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүд сургалт зохион байгуулж, заавар зөвлөмж өгч ажиллалаа гэж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан