Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
БАГА ТӨЛБӨРӨӨР АМЕРИКТ СУРАХ БОЛОМЖИЙГ НЭЭЛЭЭ

Боловсрол, Шинжлэх Ухааны яам, АНУ-ын Жорж Мейсоны их сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэ хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС, Жорж Мейсоны их сургуулиуд 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Жорж Мейсоны их сургууль нь АНУ-ын Вержиниа мужид байрладаг судалгааны их сургууль юм. Санхүү, эдийн засаг, бизнесийн чиглэлээр тэргүүлэгч энэ сургууль 1949 онд байгуулагдсан. АНУ-д дөрөв, БНСУ-д нэг салбар сургуультай.

Өнөөдөр байгуулсан гэрээний хүрээнд 2+2 хөтөлбөрт хамрагдах оюутны голч дүн 2.75-аас доошгүй, TOEFL IBT 80 болон түүнээс дээш, IELTS 6.5 оноотой байхыг шаардаж байна. Гэрээнд 90 хүртэлх кредитийг сургууль хооронд шилжүүлэхээр тусгалаа.

Жорж Мейсоны сургууль гадаад оюутнаас нэг жилд 26 мянган ам. долларын төлбөр авдаг. Тэгвэл өнөөдөр байгуулсан гэрээний хүрээнд зөвхөн Монгол оюутнуудад таван мянган долларын тэтгэлэг олгохоор болж байна. Дээр нь тухайн оюутан шилжин суралцсан хоёр дахь улирлаас эхлэн сурлагын амжилтаас хамаарч 12 мянга хүртэлх долларын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо.

Энэ жишгээр дараагийн гэрээг Боловсрол, Шинжлэх Ухааны яам Канзасын их сургуультай байгуулахаар ажиллаж байна.

15 Сэтгэгдэл
Энэ чанаргүй хуурамчаар бичиг баримт үйлддэг гадаад руу жуулчилдаг байгуулгууддаа хяналт шалгалт тавиж тоогийн нь цөөрүүлж чанаржуулах хэрэгтэй байх юм
Маш өндөр шалгуур тавих шаардлагатай.сурах нэрийдлээр очоод баар сав эргүүлж хар тамхинд ороод үр хүүхдээ өнчирүүлж хараар амьдарч гэр бүл салалт маш ихэссэнг анхаарч үзүүштэй...ардчилал эрх чөлөө гэж хэт туйлширч байна
Та олны хандлагыг сайн авлаа. Хариулах хэцүү. Бодол зөв. Бүхнийг та шийдэхгүй. Поп талдаа л болоод байна шүү. Хүлээлтийг зөвөөр хариулж олны хандлагад оновчтой шийдлийг өгч ажиллаарай
Ямар сайхан боломж гараа вэ.Боловсролын сайддаа баярлалаа.
хөөх овоо штээ ингэж нэг ажлаа хиймээрсэндээ
Mash zuv bodoltoi zuv chigleleer ehelj bga shu mundag bn setgel bval bolohgui zuil gh ugui
магистрийн сургалтын боломж бий юу
Энх амгалан сайддаа баярлалаа. Сэтгэл гаргаад хийвэл болдог л юм байна.Өмнөх сайдууд яагаад хийгээгүй юм бэ? Өнөө цагт түүхэнд сайн сайхнаар бичигдэх ганц сайдтай боллоо
Энэ Энх-Амгалан харин гайгүй сайд бололтой.цаашдаа ч ард олныхоо итгэлийг хөсөрдүүлэхгүй урмыг хугалахгүй улам л хичээгээсэй..Ямар ч байсан хулхи Ц.Мөнх-Оргилтой адилгүй байхаа..
Монголд эхлээд 2 жил аль сургуульд сурах ёстой бэ?
Нэг жилийн төлбөр нь 26000$ юм уу? Хоёр жил сурахад 52000$ үүнээс 5000$ хасаад 2 жилд 47000$ болох юм уу? Монгол, Америк диплом авах уу?
Чи өөрөө л бна даа
Bayrlalaa
Энх-Амгалан сайдда баяр хүргэж амжилт хүсье
Баяр хүргэе. Оюутнуудад маш том боломж гарч ирлээ. Оркууд бүр хэл нь татаад таг болж ха ха. Нөгөө атаархуу мэдлэг боловсролгүй хирнээ цээжнийхээ бангаар шаадаг моячууд ч таг шүү.
Хамгийн их уншсан