Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Лаборатори 151 дүгээр сургууль эрүүл, хүмүүнлэг, ажилсаг монгол хүүхэд бэлтгэх зорилт дэвшүүлжээ

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Сонгинохайрхан дүүргийн 151-р сургуульд энэ амралтын өдрүүдэд ажиллав. Энэ сургууль 2020 оны есдүгээр сард ашиглалтад орсон. Эрүүл чийрэг, хүмүүнлэг, ажилсаг Монгол хүүхдийг төлөвшүүлэх зорилт тавьжээ. Зорилтоо биелүүлэхийн тулд Аварга дээд сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлдэг байна.

Өмнө нь хүүхдэд бие бялдрын хөгжлийн таван чанар буюу хурд, хүч, тэсвэр, авхаалж самбаа, уян хатан чанар олгохыг зорьдог байсан. Харин орчин цагт бие бялдрын хөгжлийн 12 чадвар олгох стандарт олон улсад нэвтэрчээ. Яг энэ чиглэлээр Унгар улсад суралцаад ирсэн Энхтүвшин багш тус сургуульд ажиллаж байна. Энэ 12 чадварыг шингээсэн дасгал хөдөлгөөнүүдийг хүүхдийн насны онцлогт тохируулан боловсруулжээ.

Тус сургуулийн нэвтрүүлсэн ус цэвэршүүлэх төхөөрөмж мөн анхаарал татаж байлаа. Сурагчид аяга хэрэглэлгүй, ам хүргэлгүй цэвэр ус уух боломжтой суурин төхөөрөмж энэ сургуульд зургаан ширхэг байна. Цар тахлын үед ариун цэвэр сахих, халдвар тархахгүй байх боломжийг үүгээр бүрдүүлжээ. Энэ шийдлийг бусад сургуульд нэвтрүүлэх чиглэлээр судалгаа хийнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан