Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
ӨНӨӨДӨР “ХҮҮХЭД ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ” ҮНДЭСНИЙ ӨДӨР...

1985 оноос эхлэн НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг баталж, жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр болгон зарласан.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын (НҮБ) гишүүн улсууд хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангаж, ...хүүхдийн дээд ашиг сонирхлыг эн тэргүүнд хангахад онцгой анхаарлаа хандуулж ажиллах, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт зайлшгүй шаардлагатай болохыг Монгол Улс хүлээн зөвшөөрч үүрэг хүлээсэн байдаг.

Энэ бүхэнтэй уялдуулан Засгийн газраас 2018 онд хамтарсан тушаал гаргаж энэ өдрийг “Хүүхэд эрхэм хэрэглэгч” үндэсний өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. 2019 онд хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдэд зориулсан бараа үйлчилгээг чанартай болгоход анхаарлаа хандуулж байсан бол 2020 онд хорио цээрийн хугацаанд гэрийнхээ аюулгүй байдлыг хангах хөдөлгөөн болгон өрнүүлж байсан юм.

Цар тахлын улмаас өнөөдөр ч хүүхэд багачууд танхимын хичээл сургалтад хамрагдах боломж хязгаарлагдмал байгаа тул эцэг эхчүүдийг хүүхдээ хамгаалах, аюулүй байдалд нь анхаарал хандуулахыг дахин уриалж байна. Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр нэг жилд 35 мянган хүүхэд ахуйн осол гэмтэлд өртдөг бол 350 хүүхэд мөн энэ шалтгаанаар хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг байна. Тиймээс энэ эрсдлээс хамтдаа сэргийлэхийг эцэг эхчүүд та бүхнээс хүсье.

Эх сурвалж.БШУЯ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан