Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
ЕБС-ИЙН ДОТУУР БАЙРЫН БАГШ, АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөдөө, орон нутагт танхимын сургалт эхэлсэнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын багш, ажилтнуудад “Хүүхдийн хөгжлийн болон харилцааны онцлог, хүүхэдтэй ажиллах арга зүй, суралцагчдын нийгэм, сэтгэл зүйн асуудал, шийдвэрлэх арга зам” сургалтыг цахимаар зохион байгууллаа.

Хүүхдийн хөгжил, харилцааны онцлогт тулгуурлан хүүхдийн хөгжил хамгааллын ажилд бүтээлчээр хандах, тэдэнд тулгамдаж буй нийгэм, сэтгэл зүйн асуудлууд, түүнийг эергээр даван туулах арга зам, сэтгэл хөдлөлөө эергээр удирдах, шинэ орчинд дасан зохицох, эерэг зан үйлийг өөртөө төлөвшүүлэхэд хүүхдэд дэмжлэг үзүүлэх арга зүйд суралцлаа.

Сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран зохион байгууллаа.

Сургалтад 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын багш, ажилтан нийт 439 хүн хамрагдлаа.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан