Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Төсвийн байнгын хороо 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ Татварын өртэй шатахуун импортлогч аан-үүдийн дансыг битүүмжлэхгүй
“Чадварлаг багш” хөтөлбөрийн 1000 багш бэлтгэх сургалт эхэллээ

“Чадварлаг багш” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Английн Засгийн газрын дэмжлэгтэйгээр дэлхийн түвшний багш бэлтгэх 1000 багшийн сургалт өнөөдөр эхэллээ.

Сургалтад төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 669 захирал, 310 сургалтын менежер, Боловсрол, соёл урлагийн газрын 35 мэргэжилтэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн 50 арга зүйч нар хамрагдаж байна.  Сургалтаар шилдэг менежер болоход шаардагдах ур чадваруудын талаар мэдлэг ойлголттой болж, дэлхийн чанартай сургалтын контенттай танилцаж туршлага судлах юм. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Дэлхий нийтэд боловсролын чиг хандлагыг өөрчлөх, XXI зуун, аж үйлдвэрийн IV хувьсгалын энэ үед төлөвшил сайтай, зөв монгол хүнийг бэлтгэх ажлыг гардан зохион байгуулахад сургууль, цэцэрлэгийн удирдлагууд та бүхэн чухал үүрэгтэй билээ. Дэлхийн түвшиний менежерийг бэлтгэхээс гадна боловсролын салбарт хийгдэх реформыг гардаж хийх та бүгдийн хувийн, байгууллагын манлайлал, мөн салбарын манлайлал чухал” гэлээ. 

Энэхүү сургалтыг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам дэмжиж, Глобал грөүф институт-Global Growth Institute, Гүрэн академи, БШУЯ-ны Бага, дунд боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс цахим сургалтыг удирдан зохион байгуулж байна.

Сургалт тус бүр 100-110 хүнтэй 10 ангиар 1-3 ээлжээр зохион байгуулах юм гэж БШУЯ-наас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан