Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 130 ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ ХҮЧИНТЭЙ БАЙНА

Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл 20 хүнтэй ч 12 зөвлөлөөр дамжуулан 5000 орчим хүний оролцоотойгоор магадлан итгэмжлэлийг хийж байна. Манай улсад дээд боловсролын байгууллага заавал магадлан итгэмжлэл хийлгэх зохицуулалттай бол хөтөлбөрийг сайн дураар магадлан итгэмжилдэг.

Улсын хэмжээнд 88 дээд боловсролын байгууллага байна. Тэдний 72 нь магадлан итгэмжлэл хийлгэжээ. Харин хөтөлбөрийн тухайд өнөөдөр магадлан итгэмжлэл нь хүчинтэй 130 хөтөлбөр байна. Магадлан итгэмжлэлийг 5 жил тутамд нэг удаа хийдэг. 2005 оноос хойш 4 удаа магадлан итгэмжлэл хийлгэсэн 4 сургуулийн 4 хөтөлбөр байна.

1. АШУҮИС-ийн “НҮҮР АМ СУДЛАЛ” хөтөлбөр

2. ШУТИС-ийн “ЦАХИЛГААН ХОЛБОО” хөтөлбөр

3. МУБИС-ийн “БАГШ СӨБ” хөтөлбөр

4. Мандах их сургуулийн “НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ” хөтөлбөр

Манай улсаас 110 хөтөлбөр олон улсын магдлан итгэмжлэл хийлгэсэн байна. Хамгийн олон хөтөлбөрөө ШУТИС магадлан итгэмжлүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан