Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хэрэглэгдэхүүн бүхий танхимыг бүх сургууль дээр байгуулж өгнө

Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 11.606 хүүхдийн 7142 нь боловсрол эзэмшиж байгаа бол 3000 орчим хүүхэд гэртээ аав ээжийнхээ асаргаанд байна. Боловсрол эзэмшиж байгаа хүүхдүүдийн 1720 нь тусгай сургуульд, 402 хүүхэд тусгай цэцэрлэгт хамрагдаж байгаа юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг 6 сургуулийн 584 багш ажилтан байна. Тэдний төлөөлөл болох 300 орчим хүнтэй БШУ-ы сайд цахим уулзалт хийлээ. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Багш нарын зүгээс эцэг эхчүүдэд хүүхдийнхээ сургуулийг өөрсдөө сонгох боломжийг бүрдүүлэх ёстой гэсэн маш чухал санал хэллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш ажилчдын цалингийн сүлжээ шатлалыг эргэж харах, сургалтын хэрэглэгдэхүүний судалгааг шинэчлэх, цахим хичээлийн хүртээмжийг сайжруулах, багш нарыг давтан сургах, мэргэшүүлэх, эцэг эхчүүдэд зөвлөгөө дэмжлэг үзүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэх ёстой гэж бодож байна.

Шинээр барьж байгаа сургууль цэцэрлэгийн барилгуудыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй байх, орц гарцнаас эхлээд хуучин барилга объектийг тоноглох шаардлагатай. ЕБС бүрд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хэрэглэгдэхүүн бүхий танхим тохижуулах байдлаар тэгш хамран сургах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Гэртээ асаргаанд байдаг хүүхдүүд ч энэ танхимаар үйлчлүүлэх боломжийг хамтад нь бүрдүүлж өгвөл илүү үр дүнтэй ажил болно" хэмээн цахим хуудаснаа бичжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан