Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
ФИЗИКИЙН УЛСЫН ОЛИМПИАДАД У.СУГАРМАА ТЭРГҮҮЛЛЭЭ

 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Улсын Физикийн XVII олимпиадад Дархан-Уул аймгийн Политехник коллежийн суралцагч У.Сугармаа тэргүүн байр эзлэв.

Улсын Физикийн XVII олимпиадыг Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв, Барилгын Политехник коллеж, Улсын физикийн олимпиадын хороотой хамтран зохион байгууллаа.

Энэ удаагийн олимпиад нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас анх удаа цахимаар явагдаж, Монгол орны өнцөг булан бүрээс нийт 29 сургуулийн 33 багш, 47 суралцагч эрдэм мэдлэг, оюун ухаанаараа өрсөлдөж дүнгээ гаргав.

Багшийн төрөлд:

1-р байрт: А.Даваадулам / ТТПК /

2-р байрт: Ж.Мөнхбаяр / Дон Боско МСҮТ /

2-р байрт: Ц.Лут-Оргил / Эрдэнэ МСҮТ /

3-р байрт: А.Баасанжав / Баянхонгор ПК /

3-р байрт: Л.Ганчимэг / БПК /

3-р байрт: Ч.Оюунбаяр / Орхон МСҮТ /

Тусгай байрт: Б.Атар / Завхан ПК /

Суралцагчийн төрөлд:

1-р байрт: У.Сугармаа / Дархан-Уул аймаг дахь политехник коллеж /

2-р байрт: Ц.Ганди / Налайх МСҮТ /

2-р байрт: М.Цэнгэлмаа / ТТПК /

3-р байрт: Ө.Молорсувд / ҮУПК /

3-р байрт: Т.Чинбаяр / БПК /

3-р байрт: Б.Баярхүү / УУЭХПК/

Тусгай байрт: Х.Амаржаргал / Дорнод ПК / нар шалгарлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан