БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
McDonald’s цагаан хоолтнуудад зориулсан ресторан нээлээ
McDonald’s түргэн хоолны сүлжээ Энэтхэгт зөвхөн цагаан хоолтнуудад зориулсан ресторан нээх гэж байна. “Subway”-гийн араас дэлхийд хоёрт ордог тус сүлжээ хоолны газар энэтхэгчүүдийн онцлогт тохируулан махгүй бургер тэргүүтнээ гаргажээ. Уг ресторан нэгдүгээрт тус улсад түгээмэл байдаг цагаан хоолтнуудад үйлчлэх зорилготой. Хоёрдугаарт шашны онцлогоос хамаараад McDonalds’-ын санал болгодог хоолыг идэх боломжгүй хүмүүс тус улсын хүн амын ихэнхийг эзэлдэгтэй холбоотой. Энэтхэгийн хүн амын дийлэнхийг эзэлдэг хиндичүүд үхрийг ариун амьтан хэмээн дээдэлж, махыг нь идэхээс татгалздаг, лалын шашинтнууд нь гахайг бохир хэмээн мөн л идэхээс цээрлэдэг тул тэдэнд зориулан ийнхүү ямар ч махгүй түргэн хоолоор үйлчлэх гэж буй нь энэ юм. Энэтхэг хэдий том зах зээл боловч McDonalds’-ын хувьд харьцангуй цөөн хэрэглэгчтэй юм. Хүн амынхаа тоогоор дэлхийд хоёрдугаарт орох тус улсад одоо тус сүлжээний 271 салбар ажиллаж байна. Энэ нь дэлхий даяар байх 33 мянган салбарын хажууд харьцангуй бага гэж тус компани үзэж байгаа юм. McDonald’s дээрх салбар сүлжээн дээрээ нэмээд энэ онд 1300 ресторан шинээр нээх гэж байна.
McDonald’s түргэн хоолны сүлжээ Энэтхэгт зөвхөн цагаан хоолтнуудад зориулсан ресторан нээх гэж байна. “Subway”-гийн араас дэлхийд хоёрт ордог тус сүлжээ хоолны газар энэтхэгчүүдийн онцлогт тохируулан махгүй бургер тэргүүтнээ гаргажээ. Уг ресторан нэгдүгээрт тус улсад түгээмэл байдаг цагаан хоолтнуудад үйлчлэх зорилготой. Хоёрдугаарт шашны онцлогоос хамаараад McDonalds’-ын санал болгодог хоолыг идэх боломжгүй хүмүүс тус улсын хүн амын ихэнхийг эзэлдэгтэй холбоотой. Энэтхэгийн хүн амын дийлэнхийг эзэлдэг хиндичүүд үхрийг ариун амьтан хэмээн дээдэлж, махыг нь идэхээс татгалздаг, лалын шашинтнууд нь гахайг бохир хэмээн мөн л идэхээс цээрлэдэг тул тэдэнд зориулан ийнхүү ямар ч махгүй түргэн хоолоор үйлчлэх гэж буй нь энэ юм. Энэтхэг хэдий том зах зээл боловч McDonalds’-ын хувьд харьцангуй цөөн хэрэглэгчтэй юм. Хүн амынхаа тоогоор дэлхийд хоёрдугаарт орох тус улсад одоо тус сүлжээний 271 салбар ажиллаж байна. Энэ нь дэлхий даяар байх 33 мянган салбарын хажууд харьцангуй бага гэж тус компани үзэж байгаа юм. McDonald’s дээрх салбар сүлжээн дээрээ нэмээд энэ онд 1300 ресторан шинээр нээх гэж байна. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























