Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Манай улсад иргэдийг насан туршдаа суралцахад нь туслах 355 төв байдаг

Ажилд орохоор анкет бөглөсөн хүнээс “Та хамгийн сүүлд ямар ур чадвараа дээшлүүлж, сургалт, хөтөлбөрт хамрагдсан бэ” гэж асуудаг жишиг тогтжээ. Иргэдийг ур чадвараа дээшлүүлэх, цаг үргэлж суралцахад насан туршийн боловсролын байгууллага туслах ёстой. Гэтэл өнөөдөр манай улсад энэ систем бүрэн дүүрэн ажиллаж чадахгүй байна.

Насан туршийн боловсролын байгууллага болон багш нар амьдрах ухаанд суурилсан бичиг үсгийн боловсрол, боловсрол нөхөн олгох дүйцсэн сургалт зэрэг 6 үндсэн чиглэлд төвлөрч ажиллаж байна. Энэ чиглэлүүд чухал боловч илүү өргөн цар хүрээнд насан туршдаа суралцахуйг ойлгох шаардлага тулгарч байна.

Боловсролын салбарт хууль эрх зүйн реформ хийх гэж байгаа энэ цаг үед насан туршдаа суралцах суурь боломжийг бодлогын баримт бичигт суулгана. Үүнийгээ дагаад засаглал, санхүүжилт, статусыг тодорхойлж болох юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын насан туршийн боловсролын 250 гаруй багштай хийсэн цахим уулзалтын үеэр үндэсний хөтөлбөр боловсруулах, бусад яамдтай хамтарсан байдлаар үндэсний сургагч багш нарын сүлжээ байгуулах зэрэг асуудлаар санал солилцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан