Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Эрдэнэшиш, наранцэцэг тарьсан газарт хүнд металлын бохирдол 40 орчим хувиар буурч байгааг туршилтаар тогтоожээ

Газарзүй, геоэкологийн хүрээлэн 1990-ээд оноос хойш Улаанбаатар хотод орчны бохирдлын судалгааг хийж байна. Нийслэлд хөрсний бохирдлын дундаж түвшин хэвийн байдаг. Харин гэр хороолол, томоохон зах, хур хогийн цэг орчмын хөрсний бохирдол их, зарим хэсэгт гүний усыг бохирдуулах хэмжээнд хүрчээ.

Жишээ нь цагаан давааны хогийн цэгт хөрсний 3-5 метр гүнд хамгийн их нянгийн бохирдолтой гарчээ. Хөрсний хүнд металын бохирдол хамгийн их газар бол Да Хүрээ зах юм. Хөрсөнд хартугалга, кадми, зэс, цайрын бохирдол их байна.

Тиймээс Да хүрээ зах орчмын хөрсний бохирдлыг бууруулах туршилт судалгааг газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс хийсэн байна. Туршилтын хүрээнд хэсэг газрыг сонгон авч наранцэцэг, эрдэнэшиш тарьжээ. Наранцэцэг тарьсан хэсэгт хөрсний бохирдол 39.1 хувь, эрдэнэшиш тарьсан хэсэгт бохирдол 40.5 хувиар буурсан байна.

Туршилтын үр дүнг БШУ-ны сайдыг газарзүй, геоэкологийн хүрээлэнд ажиллах үеэр танилцуулсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан