Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Энх-Амгалан:Цаашид ч асуудлыг цэгцэлсэн шийдвэр, тушаалыг зоригтой гаргана

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан өглөө.

“Миний пэйж хуудаст боловсрол, шинжлэх ухааны салбарын үйл ажиллагаатай холбоотой маш олон ажил хэрэгч санал байнга бичдэг, бичсэн багш, эцэг эхчүүд, эрдэмтэн судлаачид, иргэд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хэдийгээр миний хувийн хуудас ч гэлээ УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралд илэрхийлсэн өөрийн байр суурь, сайдын хувьд өөрийн хэрэгжүүлсэн ажил, салбарынхаа талаар мэдээ оруулдаг. Мэдээлэл бүхний дор та бүхнийхээ бичсэн саналыг уншиж, ажилдаа тусгахыг хичээдэг. Манай яамны асуудлыг барьж авч ажилладаг газрын дарга нар ч эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэн судлаачдынхаа саналыг эндээс хардаг болсон байна.

Боловсролын сайд сошиалаар ажил хийдэг, попордог гэсэн шүүмжлэлийг харсан. Зарим хүмүүс захирлуудын газрын асуудал, өндөр төлбөртэй хувийн сургуулиудын хувьсах зардлыг олгохгүй байх шийдвэр, шинжлэх ухааны технологийн сангийн төсвийн зарцуулалтын зэрэг хэд хэдэн асуудлыг попорлоо гэж харсан байж мэдэх юм. Энэ тавьсан асуудлууд бүгд ажил хэрэг болж байгаа, маш олон зөрчил илэрч байгаа. Дагаад сайдын тушаал, шийдвэрүүд гарсан, цаашид ч асуудлыг цэгцэлсэн шийдвэр, тушаалыг зоригтой гаргана.

Миний хувьд ярьдаг биш хийдэг сайд байхыг л эрхэмлэнэ. Олон нийтэд гаргасан шийдвэр бүрээ нээлттэй мэдээлж ажиллана. Цаашид Боловсрол, шинжлэх ухааны яамны албан ёсны пэйж хуудас, сайт дээр салбар, чиглэл, асуудал бүрээр санал авах программ ажиллуулж эхэлнэ. Тиймээс та бүхэн манай яамны сайтаар орж үнэтэй санал, зөвлөмжөө идэвхтэй ирүүлнэ гэдэгт итгэж байна.

Жишээ нь миний пэйж хуудаст 2012.02.20-ны өдрийн постны дор комментоор ирүүлсэн 362 саналаас дараах нэр бүхий хүмүүсийн саналуудыг ялгаж, эрэмбэлж байжээ. Цаашид үнэтэй санал ирүүлсэн хүмүүстэй манай яамнаас холбогдож ярилцах, саналын дагуу судалгаа хийх, ажлын хэсэг гаргах боломжтой. Ажлын хэсгийг заавал яам, УИХ дээр гаргах албагүй. Хөрсөн дээрээ байгуулагдсан ажлын хэсэг илүү үр дүнтэй ажиллах боломжтой гэж би боддог доо” гэсэн байв.

7 Сэтгэгдэл
Энэ намар хөдөө орон нутгийн сургуульд сурагчдын ширээ сандал хэд хэдийг шинэчилмээр бнаа ойрын жилүүдэд энэ ажил бүр хийгдээгүй. Ялангуяа манай сургууль СБ аймаг Дарьганга сум 2019 оны намар шинээр 10 анги, 2020 онд 11 анги нэмсэн учир ширээ сандал үнэхээр хомсдолтой боллоо Сайдаа онцгойлон анхаарна уу .
29 дүгээр сургуулийн захирал Оюунсувдын асуудлыг шийдэж өгөөчээ. Дуртай хүнээ ажлаас халж,цалин нэмэгдлүүдийг хасаж, ажил дээр нь очихоор хөөж ажиллах эрхийг үнэхээр боож байна.
Сургалтын төвийн талаарх ойлголт хир байгаа вэ. Боловсролыг чирч яваа улс боддог шүү. Та санал нийлэх үү.
СӨБ-ын багш бэлтгэдэг сургуулиудын чанарыг сайжруулж цэгцлэх харэгтэй.Мөн төгсөгчдийг ажлын байраар хангах ,холбох тал дээр сургуулиуд, нийслэл, дүүргийн БХ ажилладаггүй.ӨХ: Ажлын байрууд байгаад байдаг СӨБ -ын багш нарын хүрэлцээ хангалтгүй байна.Үүн дээр анхаарч элсэгчдийн тоог нэмэгдүүлэх, багш болох сонирхолтой, сурлага сайтай ,шалгуур үзүүлэлт хангасан элсэгчдийг төрөөс санхүүгийн дэмжлэгтэйгээр сургаж сайн багш нар бэлтгэх бодлого барих болсон байна.
ХААИС-н салбар ЭЗБС-н цахим сургалт хангалтгүй.Тэгсэн мөртлөө юу ч мэдэхгүй 1-р курсийн оюутнууддаа сургалтын алба,ангийн багш нар зөвлөгөө цаг тухайд нь өгөөгүйгээс оюутнууд кредитийн өрөнд орж,хохирсоор байна.Багш нар нь хэн хичээлдээ суусныг мэддэггүй!!!!
Surguuli tsetserlegin ajiltanuud gej yund ch hamragddaggvi tsetserleg surguulin hartsny hvmvvs bhimao 5 jilin mongo geel on for tsalintai bag sh tuslah bag sh nar awchihii muusain ajilchiddad you bdaggvi vvnd said ta ergej neg haraad ogoorei
Сайн байна уу. Энэ цаг үед багш хүний эрхэмлэж явах гол зүйл ёс зүй, хүнлэг байх чанар шүү.Иймд багшийн ёс зүйн хэм хэмжээний талаар санал авч, түүнийг тусгасан дүрэм журам гаргаж, авах арга хэмжээг тодорхой болгож өгөхийг хүсч байна.
Хамгийн их уншсан