Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Амарсайхан:Хөдөлгөөний хатуу хязгаарлалт хийж, тархалтын хумих шаардлага үүсч байна


Шадар сайд С.Амарсайхан цахим хуудсаараа дамжуулж дараах мэдээллийг өглөө. 
"ЗГ, УОК иргэдийнхээ эрүүл мэндийг ч  хамгаалаж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн орлогыг тасалдуулахгүй, үйл ажиллагааг нь ч хэвийн явуулахын тулд боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирлээ. 
Засгийн газараас вакцинжуулалтыг эрчимжүүлж, өнөөдрийн байдлаар насанд хүрсэн 2 сая 60 мянга гаруй иргэдийнхээ 25 хувийг вакцины эхний тунд хамруулаад  байна. 
Гэвч Монгол төрд монгол хүний амь наснаас илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй учир халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед  хөдөлгөөний хатуу хязгаарлалт давхар хийж, тархалтын хумих шаардлага үүсч байна.
Улс орны минь эрхэм баялаг нь Эрүүл хүн ард. 
Вакцинаа тариулсан та халдвараас хамгаалж, маскаа зүүж, зайгаа барьж, шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг  хүсье!!!" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан