Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Оюун-Эрдэнэ: Бид дөрөв дэх давалгаанд бэлтгэлтэй байх хэрэгтэй

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 4-р сарын 10-25-ны хооронд хөл хорио тогтоохоор боллоо. Хөл хорио тогтоох хугацаанд иргэн бүрд 300 мянган төгрөгийг олгохоор болсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ :

Сүүлийн сарын хугацаанд Оюу-Толгойгоос татварын маргаантай холбоотой мөнгөний эх үүсвэр 1 их наяд 26.5 тэрбум төгрөг орж ирсэн. Тиймээс үүнийг хөл хорионы үеэр иргэддээ зориулах нь зүйтэй гэж үзлээ. Хөл хорио тогтоогоогүй бол өөр зүйл зориулах байсан. Нэг иргэнд 300 мянган төгрөг гэдэг тооцоог татварын орлогыг иргэнийхээ тоонд хуваан гаргасан бөгөөд өнөөдрөөс энэ мөнгийг олгож эхэлнэ. Засгийн газраас баялагтаа эзэн байх зорилтыг дэвшүүлж байгаагийн хувьд болон вакцинжуулалтаа үр дүнд хүргэж, эдийн засгаа тогтвортой нээхийн тулд, иргэдээ хөл хорионы хугацаанд сөхрөөхгүйн тулд уг эх үүсвэрээ иргэн бүрдээ зориулах нь шударга ёсонд нийцнэ. Нөгөө талаасаа бид дөрөв дэх давалгаанд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хөл хорио тавигдсаны дараа тохиолдлын тоо буурна. Зөв цагт хөл хорио тавьж байгаа гэдэгтээ итгэлтэй байгаа. 4 сарын 20-ноос эхлээд вакцинжуулалтын татан авалт жигдэрнэ. Вакцинжуулалттай залгаж байгаа. Засгийн газарт орж ирсэн нөөцийг ашиглах нь иргэдэд амьжиргааны чухал дэмжлэг болно.

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан: Хөл хорио тогтоож байгаа гол шалтгаан нь вакцинжуулалтын үр дүнг алдагдуулахгүй байх. Нөгөө талд эмнэлгийн салбарынхан, цагдаа онцгой гээд голомтод ажиллаж буй ажилчдын хүчийг алдагдуулахгүй байх явдал юм. Халдвар хамгааллын дэглэмийг сахихтай холбоотой халдваргүйтгэл, ариутгалын ажлыг эрчимтэй явуулна. Иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн эмчилгээ оношилгоо үйлчилгээг сайжруулах ажил тасралтгүй үргэлжлүүлэн ажиллана. Тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа. Одоогоор гаргасан тооноос харвал 100 гаруй голомт байгаагаас 70 гаруй нь идэвхтэй байгаа юм. Цаашид энэ тоо өсөх нөхцөл байдал үүссэн тул шаардлагатай арга хэмжээ авч байна. Хариуцлагыг шат шатанд ярьж байгаа. Санаатай, зохион байгуулалттайгаар ашиг хонжоо хайж удаашруулдаг явдал байж болохгүй.

Сангийн сайд Б.Жавхлан: 3.3 сая иргэндээ өнөөдрөөс эхлэн 300,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно. Энэ үйл явц 7-10 хоног үргэлжлэх ч аль болох богино хугацаанд арилжааны банкуудаар дамжуулан зохион байгуулна.

-300 мянган төгрөг тараахад төгрөгийн ханш унах уу. Архи согтууруулах ундааг хорих уу?

-8 сараас хойш төгрөгийн ханш тогтвортой байна. Зорилтот түвшнээс нам дор байгаа. Эдийн энэ хэмжээний өөрчлөлтийг давна гэсэн үг. Мөнгөний бодлогыг нийлүүлэх, багасгах төв банкны бодлогын дагуу зохицуулах бүрэн боломжтой гэж харж байна.

-Халдвар авсан иргэд гэртээ тусгаарлагдаад 14 хоног хорьж байна. Хамт ажиллаж байсан хүн нь коронавирусийн халдвар авсан нөгөө хүн гэртээ орж чадахгүй байна. Тархах эрсдэл рүү оруулаад байгаа юм биш үү?

-Эрүүл мэндийн сайд Энхболд :

Бид эмнэл зүйн шинж тэмдгийн дагуу хөнгөн гэсэн оноштой хүмүүсийг гэрт нь тусгаарлаж байгаа. Дархлаажуулалтын иж бүрдлийг гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байгаа иргэдэд тарааж байгаа. Ажил дээрээ халдвар аваад, халдвар хамгааллын дэглэмээ баримталсан бол эрсдэл бага.

-Оюу толгойн мөнгийг тараахаар дараа нь төсвөөс төлөх асуудал гарах уу. Хүн бүрт олгоно гэдэг нь шударга үзэгдэл мөн үү. Хатуу хөл хорионы үед ямар байгууллагууд ажиллах вэ. Вакцин тариулсан хэчнээн хүн халдвар авсан байна вэ. Эрүүл мэндийн ажилтнуудад хэрхэн санхүүгийн дэмжлэг олгож байгаа вэ?

-Л.Оюун-Эрдэнэ: Байгалийн баялаг өөр асуудал. Хэний ч хүчээр бий болоогүй, газрын хэвлийд байгаа баялаг учраас бүх иргэд хүртэх ёстой. Нэг сарыг наашлуулна гэдэг эдийн засагт үнэлж болохгүй үнэ цэнтэй. Вакцин дэлхийд тийм амар биш байгаа. Арбитрын маргаанд ялагдсан гэж үзээд хэлэлцээрт орвол энэ маргаан багадаа 2-3 жил үргэжилнэ. Тиймээс энэ нь бодит дэмжлэг болж байна.

Засгийн газраас гаргасан шийдвэртэй холбоотой асуудлаар сэтгүүлчдийн асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

-Хөл хорионы нөхөн олговор гэж иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгоно гэж байна. Энэ ямар тооцоолол үндэслэл дээр 300 мянга гэдэг тоог гаргасан бэ. Бэлэн мөнгө тараахаар үнийн төөрөгдөл үүсэхгүй юу?

-Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улсын 3.3 сая иргэн бүрд тус бүр 300 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг өнөөдрөөс эхлэн олгоно. Зарим иргэд дансгүй учраас данс нээх ажил хийгдэнэ. Иргэдийн тэтгэвэр, хүүхдийн мөнгө, и-баримт, 1072 хувьцааны данс, буюу бүртгэлтэй, ашигладаг данс руу өнөөдрөөс эхлэн мөнгийг шилжүүлнэ. Нийт иргэддээ энэ дэмжлэгийг олгоход 7-10 хоног шаардагдах болов уу. Аль болох хурдан хугацаанд энэ дэмжлэгийг өгнө.

Монголын татварын албанаас Оюутолгой компанид тавьсан актын хүрээнд төрийн санд нэг их наяд 26 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Татвар төлөх ёстой учраас акт тавьсан. Хэдий асуудал арбитр дээр явж байгаа ч манай улс төлөөгүй татварыгнэхэх, төлүүлэх үүрэгтэй. Энэ хүрээнд Оюутолгой компани татварын нэг их наяд гаруй төгрөгийг шилжүүлсэн. үнийг 3.3 сая иргэндээ хуваахад 300 мянга гарсан. Энэ хэрээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэнэ. Инфляцын түвшин 2.6 хувьтай байгаа. Үнэ өснө, инфляц өснө гэдэгтэй санал нийлэхгүй байна. Статистик өөр тоо хэлж байгаа. Тиймээс зохиолмол үүсгэхгүй байхын төлөө Засгийн газар, Төв банк анхаарал тавьж, бодлогоор дэмжиж ажиллана.

-Фпайзер вакцинаас нэмж худалдан авалт хийх үү?

Фпайзер вакцинаас нэмж татаж авахаар гэрээгээ хийсэн, тавдугаар сард орж ирэх байх. Зорилтод хүмүүст хийхээс хэд дахин давуулсан, хангалттай хэмжээгээр оруулж ирнэ.

ХӨСҮТ Хэвлэл мэдээлэл

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан