БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Францын Ерөнхийлөгчийн амралтын зургийг нийтэлсэн сэтгүүл торгууллаа
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, тэргүүн хатагтай Валери Триервейлер нарын далайн эргийн наран шарлагын газар усны хувцастай байсан үеийн гэрэл зургийг нийтэлснийхээ төлөө VSD сэтгүүл хоёр мянган еврогийн торгууль төлөх боллоо. Парисын дээд шүүх ийм шийдвэр гаргалаа гэж Франс Пресс агентлаг мэдээлсэн байна. Тэргүүн хатагтай уг сэтгүүлийн газрыг зохиогчийн эрх зөрчиж хүний хувийн амьдралд орон садаа учруулсан хэмээн буруутгаж бүр 30 мянган евро нэхэмжилжээ. Сэтгүүлийн газрынхан торгууль нь тэргүүн хатагтайн нэхэмжилснийг бодоход харин ч бага байна гэж сэтгэл хангалуун үлдсэн гэнэ. Гэхдээ энэ зурагт тэдний хувийн амьдралд ямар нэгэн саад болсон зүйл харагдахгүй байгаа юм байна. “Энэ бол ердийн л нэг зураг. Бид Саркози, Жак Ширакийн гэр бүлийн усны хувцастай байх үеийн зургийг нийтэлж л байсан” гэж хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна.
Тэргүүн хатагтай Триервейлер бас уг гэрэл зургийг хэвлэхэд зориулаагүй байхад хулгайлсан гэж мэдүүлжээ.
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, тэргүүн хатагтай Валери Триервейлер нарын далайн эргийн наран шарлагын газар усны хувцастай байсан үеийн гэрэл зургийг нийтэлснийхээ төлөө VSD сэтгүүл хоёр мянган еврогийн торгууль төлөх боллоо. Парисын дээд шүүх ийм шийдвэр гаргалаа гэж Франс Пресс агентлаг мэдээлсэн байна. Тэргүүн хатагтай уг сэтгүүлийн газрыг зохиогчийн эрх зөрчиж хүний хувийн амьдралд орон садаа учруулсан хэмээн буруутгаж бүр 30 мянган евро нэхэмжилжээ. Сэтгүүлийн газрынхан торгууль нь тэргүүн хатагтайн нэхэмжилснийг бодоход харин ч бага байна гэж сэтгэл хангалуун үлдсэн гэнэ. Гэхдээ энэ зурагт тэдний хувийн амьдралд ямар нэгэн саад болсон зүйл харагдахгүй байгаа юм байна. “Энэ бол ердийн л нэг зураг. Бид Саркози, Жак Ширакийн гэр бүлийн усны хувцастай байх үеийн зургийг нийтэлж л байсан” гэж хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна. Тэргүүн хатагтай Триервейлер бас уг гэрэл зургийг хэвлэхэд зориулаагүй байхад хулгайлсан гэж мэдүүлжээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























