“Алтан цом” -ын тавдугаар тойргийн барилдаан ирэх нэгдүгээр сард болно
МЭНДЧИЛГЭЭ
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно
2026-2028 онд Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина
Төв талбайд “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг ашиглалтад орууллаа
Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензин байна
М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
С.Ням-Очир: Аз жаргал, амжилт, ялалттайгаа өмнө минь бий

Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм хүндтэй цолоор энгэрээ мялаасан Лондонгийн олимпын баатруудын нэг С.Ням-Очиртой ярилцлаа. Ярилцлагын маань эзэн ойрдоо тун ч их ажилтай, хажуугаар нь бэлтгэл сургуулилтдаа орчихсон болохоор ёстой л минут хором бүхэнтэй уралдаж яваа аж. Гэхдээ л энэ их ажлынхаа хажуугаар уулзаж ярилцах урилгыг минь тун ч найрсаг хүлээж авсан гавьяатдаа уншигчдынхаа өмнөөс талархлаа илэрхийлье. Гавьяаттай уулзангуут л түүний чин сэтгэлийн, сэтгэл булаам сайхан инээмсэглэл бид хоёрын яриаг шуудхан залаад явчихсан юм.
-Ойрдоо их ажилтай завгүй л гүйгээд байна уу, гавьяат аа?
-Харин тийм ээ. Бороо хур элбэгтэй сайхан намар болж байна. Энэ дэлгэр цагт хэсэгхэн ч гэсэн ажил амралтаа зохицуулаад амрах гэтэл ар араасаа ажил ундраад болдоггүй.
-Хурим найрын зар түгээсэн сурагтай байсан?
-Хүний амьдралд ганцхан тохиодог амьдралын алтан агшин, хурим найраа хийх гээд ажил ундраад л байна. Аав, ээж, ах, эгч нар маань зохицуулж байгаа. Би ч үнэндээ тиймэрхүү ажилд маруухан хүн л дээ. Ямар сайндаа манай Лхамаа аав, ээж хоёрт “ Та хоёр Нямааг арай дэндүү эрх өсгөжээ” гэж байх вэ дээ.
-Ингэхэд отгон гавьяат маань аав, ээждээ аль хэр эрхэлж өссөн хүн бэ?
-Би чинь Увс аймгийн Тэс суманд 1986 оны долдугаар сарын 20-нд төрсөн. Аав, ээж минь хоёр хүү, хоёр охин өсгөж бойжуулсан буянтан. Би эгчээсээ 11 дүү, айлын хэнз, отгон хүүхэд нь л дээ. Гэхдээ л тийм айхтар эрх ямбатай өсөөгүй ээ. Монголчууд “Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод, Өглөөний нарыг наранд бүү бод” хэмээн сургадаг ухаант ард түмэн. Аав минь биднийг хайр нь дотроо, хал нь гаднаа өсгөж хүмүүжүүлсэн их ухаантай буурал бий. Аавынхаа аливаад буурьтай, нухацтай ханддаг тийм нэг сайхан дүнжгэр намбатай байдлыг нь яваандаа өвлөх байх аа.
-Аав гэснээс Р.Сайнжаргал гуай Голландын жүдоч Декс Эльмонт та хоёрын хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдааны үед “Миний хүү ялна аа” гээд их л тайван байж ээжийг тань зоригжуулж байсан гэсэн?
-Харин тэгсэн гэнэ билээ. Ээж минь дараа нь надад “Тэр нэг сүрхий өндөр хартай барилдах гээд гараад ирэхээр чинь айгаад зурагт руугаа ч харж чадаагүй.
Харин аав чинь л миний хүү баараггүй ялна гэхээр нь жаахан уужирч, санаа амарсан” гэж ярьсан. Тэр өндөр хар ч чансаагаараа дэлхийд гуравт эрэмбэлэгддэг, ДАШТ-ий хошой мөнгөн медальтай лут амьтан л даа. Түүнээс гадна бидэнд дуусгах ёстой нэлээн эртний хоёр ч тооцоо байсан юм. Тийм болохоор заавал ялна гэж гарч ирсэн л дээ.
-Нууц биш бол ямар хоёр тооцоо байснаа ярьж өгөхгүй юү?
-Нууцлаад байх ч юу байх вэ. Эхнийх нь Бээжингийн олимпын хүрэл медалийн төлөө манай Д.Нямхүү ах түүний ахтай нь барилдаад медалийн тавцангаас мултарч байсан.
Харин дараагийнх нь 2010 оны Токиогийн ДАШТ-ий хэсгийн аваргын төлөө Эльмонттой барилдаж байгаад гараа хугалж дэвжээнээс уйлаад бууж байсан туйлын харамсалтай түүх байдаг юм. Уг нь, тэр үед миний бэлтгэл дээд зэргээр ханачихсан ёстой л торгон ирэн дээрээ явсан. Тэр барилдаанд би илт илүүрхэж яваад гараа хугалчихаж билээ.
-Аргагүй л тооцоо бодохоор хүндхэн хоёр тохиол байж шүү?
-Тийм ээ. Гэхдээ Эльмонт бол тун эвгүй бөх. Уян хатан, мэхэнд үлдэцтэй бас бяртай. Би анхнаасаа торгуулиар ялах тооцоотой гарч ирсэн. Тэгээд л зорилгодоо хүрсэн.
-Д.Эльмонтыг ялчихаад хоёр хуруугаараа заагаад нэг их сайхан инээснээ тэр үедээ анзаарсан уу. Тэгэхэд Английн ВВС-гийн тайлбарлагч “Монголын бөх үнэхээр сайхан инээмсэглэх юм. Хэрвээ дэлхийн хамгийн сайхан инээмсэглэдэг хүн хэн бэ гэвэл би огтхон ч эргэлзэхгүй энэ залууг заана” гэж байсан?
-Манайхан дараа нь энэ тухай хэлсэн л дээ. Хүмүүст анзаарагдахаар нүүрний буян байгаа бол төрүүлж өсгөсөн аав, ээжийн минь л ач буян юм даа.
-Герман, Украйны хүчтэй бөхчүүдийг ялж гарч ирчихээд хэсгийн аваргын төлөө ОХУ-ын бөх Мансур Исаевтай арай л хурдан барилдчих шиг болсон?
-ДАШТ-ий хүрэл медальтай тэр оростой барилдаан таардаггүй гэм бий. Өмнө нь, гурван ч удаа ялагдаж байсан л даа. Лондонд гурав дахь минутаас хойш л барилдаанаа гаргах тооцоотой байсан юм. Тэгээд дэвжээний захад миний хийсэн мэхний хариуд өрсөлдөгчид маань цэвэр ялалт заахад дэвжээ цөмөрчих шиг л болсон. Яг тэрүүхэн зуур амьдрал зогсчих шиг санагдаж хоёр хөл өөрийн эрхгүй гуйваад байсан. Бүх юм дуусчихаж байгаа юм шиг санагдаж хэсэгхэн зуур шоконд орсон шүү.
Тийм амархан ялагдчих юм гэж үнэхээр ухаан санаа, бие сэтгэлээрээ хүлээж авч чадахгүй маш хэцүү байсан.
-Уучлаарай. Эвгүй асуулт тавьж мартагнаж байсан сэтгэлийн тань шархыг хөндчих шиг боллоо. Хоёулаа ярианыхаа сэдвийг ялимгүй өөрчилье. Анх жүдо бөх рүү хөл тавьсан үеэ дурсаач?
-Хамгийн анх аавынхаа байгуулсан “Улаан гутал” бөхийн клубт хичээллэж бөх болох гараагаа эхлүүлсэн. Жүдогийн анхны багш маань Ю.Баттогтох гэж хүн бий. Дараа нь, 2004 онд Улаанбаатар хотод орж ирээд жинхэнэ утгаар нь тууштай хичээллэсэн дээ.
-Таны жүдод гаргасан амжилт сар жилээр биш хоног өдрөөр өсч дэвжсэн гэж сонссон юм байна?
-/Инээв/ Тийм ч сүйдтэй хурдан биш ээ. Хамгийн анх 2005 онд жүдогийн багийн тэмцээнд “Алдар” нийгэмлэгийн нэрийн өмнөөс барилдаж тэр тэмцээнийхээ шилдэг бөхөөр шалгаран түрүүлж байлаа. “Алдар” нийгэмлэг багаараа түрүүлсэн тэр тэмцээнд дээд жингийн бөхчүүдээ ялаад эхэлсэн чинь “Энэ нэг үс хөмсөг болсон нөхөр хаанаас гараад ирэв ээ” гэж томчууд ярилцаж, хараанд нь өртөж эхэлсэн гэдэг. Тэгээд удалгүй улсын шигшээ багийн тамирчин болсон.
-Таны нагац ах нарыг нэртэй бөхчүүд гэж сонссон?
-Тэгэлгүй яах вэ. Самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга Монгол Улсын гавьяат тамирчин Г.Жамсран, ОУХМ Г.Баатарсүрэн, Г.Барсүрэн, Д.Нямхүү гээд алдартай сайхан нагац нартай хүн дээ, би. Ялангуяа манай Д.Нямхүү ах бол жүдогийн бөхчүүд дундаа бяртай, уран хурц барилдаантай ёстой сайхан бөх явсан. Миний хайрлан дээдэлж явдаг ах минь байгаа юм. Бээжинд өөрийнх нь авч амжаагүй хүрэл медалийг сая би Лондонд авахад нүднээсээ нулимс унагаан баярласан гэнэ билээ, ах минь. Ах нарыгаа ард түмэнтэйгээ хамт баярлуулсандаа үнэхээр сэтгэл догдолсоор л явна.
-Бяр гэснээс өөрийг тань жингийнхэн дотроо хоёр гарын шууны бяраар хол илүү гэх юм билээ?
-Жингийнхэн дотроо хэнд ч бярдуулахгүй гэдгээ мэдрээд л байдаг юм. Босоо байдлаас ямар ч хүнийг шидчихмээр санагдаж байгаад буруудаж явсан түүх нэлээд бий. Сая Лондонд л гэхэд Мансур Исаевыг дэвжээний захад үүрэлгүй хүлээж барилдсан бол олимпын аварга болчихсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ нэгэнт болоод өнгөрсөн цаг хугацааг эргүүлж болдоггүй. Одоо бол бэлтгэлээ сайн хийж байгаад тэр Оросоос даагаа нэхэхийг л хамгийн их хүсч байна.
-Ингэхэд “За би ямар ч байсан Лондонгоос медал авах юм байна” гэдгээ яг хэдийд мэдэрсэн бэ?
-2012 оны хоёрдугаар сард Парист болсон Бага ДАШТ гэгддэг “Их дуулга”-д түрүүлсний дараа л “За би Лондонд ямар ч гэсэн медалийн тавцанд зогсох юм байна” гэдгээ баттай мэдэрсэн шүү. Тэр тэмцээнд би бүх өрсөлдөгчөө цэвэр ялж түрүүлсэн л дээ. Алтан медалийн төлөө Германы бөхтэй барилдахад өрсөлдөгчөөсөө бяр хүч, сэтгэлзүйн бэлтгэл гээд бүх талаараа хамаагүй илүү байгаагаа мэдэрсэн. Тэр үед үнэхээр бяр амтагдаж байгаад л нөгөө германаа цэвэр шидчихсэн.
-Ажиглаад байхад тив, дэлхийн тэмцээнээс медаль аваад нэг их баярлаж сүйд болж байсныг харж байгаагүй юм байна. Харин сая Лондонд хүрэл медалиасаа адис авч байгаа харагдсан?
-Яг наад үгийг тань аав минь надад хэлж байсан. “Миний хүү их, бага ялгаагүй авсан медаль, шагнал бүрээсээ сэтгэлийн цэнгэл жаргал эдэлж баярлаж догдолж бай” гэсэн. Нээрээ сая л анзаарсан чинь би тэр талдаа их тааруухан хүн шиг байгаа юм. Багаас минь аав, ээжийн зааж сургасан зан маань л ийм юм. Даруухан хүлээцтэй байлаа гээд алдсан юм алга. Харин ч өнөөдрийн минь амжилтын суурь, хөрс нь болсон нь дамжиггүй. Лондонд би үнэхээр их баярласан л даа. Маш хариуцлагатай барилдаан хийж медалийн тавцанд зогссон болохоор аргагүй сэтгэл догдлон хөдөлсөн. Тэгээд ч миний энэ хүрэл медаль Монголын тамирчдын маань урам зоригийг бадрааж хойшдын их амжилтын эхлэл нь болох болтугай гээд адис авсан юм.
-Тантай ярилцаж байхад толгой холбоод их сайхан бэлэн цэцэн ярих юм. Өөрийг тань багадаа яруу найраг оролдож бүр хүүхдийн “Хүрэл тулга” яруу найргийн наадамд байр эзэлж байсан гэж сонссон. Энэ талаараа сонирхуулахгүй юу?
-Та ханаас олоод сонсчихов оо. Энэ ч бүр багын явдал л даа. Зургаа, долдугаар ангид байхдаа бусдын л адил толгой холбодог байсан ухаантай. Харин яруу найраг гэвэл манай хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар бол жинхэнэ гайхалтай уншина шүү.
-Та олимпоос медаль хүртсэн Монголын 20 дахь тамирчин. Харин жүдогийнхноос зургаа дахь нь. Лондонгийн хүрлийг нэмээд тив дэлхийгээс хэдэн медальтай болоод байна вэ?
-За даа тоолдоггүй шүү дээ. Зүгээр тэмцээнд явахын өмнө бүх медалиа шаржигнуулж дуугаргаад дараагийн авч ирэх медалиа төсөөлөн боддог маань л хэвшил болчихож. Томоохноос нь нэрлэвэл “Дэлхийн цом”, “Мастеруудын цуврал”, ”Гран при”, ”Их дуулга”-аас, Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүдээс дөрвөн алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн.
-Удахгүй манай эх оронд “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээн болно. Тэнд барилдах бөхчүүдийн дунд нэр тань байхгүй байна билээ. 2016 оны олимпын онооны эхний тэмцээнийг ямар учраас өнжихөөр шийдэв?
-Нэгдүгээрт, залуу бөхчүүддээ боломж олгох үүднээс МЖБХ-ноос ийн шийдвэрлэсэн. Хоёрдугаарт, удахгүй Японд болох тэмцээнд барилдах учраас бэлтгэлээ тийш нь чиглүүлэн хийж байгаа. Ер нь ч тэгээд миний бүх л сайхан амьдрал, амжилт бүтээл маань өмнө минь байгаа гэдэгт огтхон ч эргэлздэггүй.
-Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж олимп, дэлхийн медальтай тамирчдыг бүх насаар нь цалинжуулахаар болсон. Энэ талаархи сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Эрхэм Ерөнхийлөгч маань үе үеийн тамирчдын хүсэн хүлээсэн үнэхээр цагаа олсон тушаал шийдвэр гаргалаа. Бидний амьдрал одоо баталгаатай болсон. Залуу насныхаа эрч хүч, сэтгэл зоригоор эх орон ард түмнийхээ хайр хүндлэлийн хариуд тив дэлхийд Монгол Улсынхаа нэрийг мандуулах их үүрэг хариуцлага тамирчин бидэнд ногдож байна. Ард түмнийхээ энэ их хайр хүндэтгэлийг гялалзсан их ялалт, амжилтаар хариулах бяр хүч, сэтгэлийн эр зориг бидэнд хангалттай бий. Ард түмэн минь та бүхэн бидэнд итгээрэй.

0 Сэтгэгдэл