Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.БЭХБАЯР ОЛИМПИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ ХҮЧ ҮЗНЭ

Болгарын нийслэл Софи хотноо Токио-2020 олимпийн наадмын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн эхэлж, манай улсаас эхний өдөр дөрвөн бөх хүч үзлээ. Тэднээс ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр хагас шигшээд шалгарч олимпийн эрхийн төлөө барилдахаар шалгаран үлдээд байна. Манай бөх эхний даваандаа Украйны Тарас Марковичийг 14:0-ээр цэвэр ялсан бол хоёр дахь барилдаанаа Италийн Гиви Давидовитой хийлээ. Гүрж гаралтай итали залуу манай бөх 3:2-оор ялснаар хагас шигшээд шалгарлаа. Тэрбээр олимпийн эрхийн төлөө Азербайжаны Георгий Эдишерашвилитэй учраа таараад байна. Гүрж гаралтай Азербайжаны бөхтэй манай гавьяат монголын цагаар шөнийн 00:00 цагт барилдана. Та бүхэн барилдааныг https://uww.org/event/world-og-qualifier?tab=results цахим хаягаар шууд хүлээн авч үзээрэй.

Эх сурвалж:МҮОХ

 

1 Сэтгэгдэл
сенегал бэхээ ха ха
Хамгийн их уншсан