Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Г.Нандинзаяа алтан медаль ихэрлүүлэв
Дэлхийн Оюутны аварга шалгаруулах буудлага спортын IV дэх удаагийн тэмцээн ОХУ-ын Казань хотноо энэ сарын 4-9-нд болж буй. Тус тэмцээнд 30 гаруй орны 500 орчим буудлагын оюутан тамирчид ганцаарчилсан, багийн төрөлд нийт 102 багц медалийн төлөө онч мэргэнээ сорин өрсөлдөж байна. Манай улсын хувьд Монголын буудлага спортын холбооны дэргэдэх Оюутан залуучуудын шигшээ баг эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож 10 метрийн 40 сум буудах хийн урт бууны охидын төрөлд ХУИС-н оюутан, “Грейт Парагон” группийн тамирчин ОУХМ Г.Нандинзаяа түрүүлж, алтан медаль хүртлээ. Тэрбээр үндсэн дасгалд 399 (100, 99, 100, 100) онож, шилдэг наймд нэгээр шалгарсан бөгөөд шигшээ буудлагад 104,4 оноо авч нийлбэрээр 503.4 оноогоор оюутны дэлхийн аварга болов. Мөн багийн төрөлд ОУХМ Г.Нандинзаяа 399 (1), ОУХМ О.Янжинхам 395 (13-р байр), ОУХМ Я.Заяа 390 оноо тус тус онож нийлбэр дүнгээр 1184 оноо авснаар багаараа алтан медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн хувьд урт буучид энэ өдөр 50 метрийн хэвтээгээс 60 сум буудах дасгалд ОУХМ Н.Баяраа 590 оноо, ОУХМ Б.Бишрэл 592 оноо, ОУХМ Х.Бямбабаатар 589 онож нийлбэр дүнгээр зургадугаар байр эзэлсэн байна.
Ж.Цэцэг
0 Сэтгэгдэл




















