Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧДАД ЦАХИМААР АМЖИЛТ ХҮСЛЭЭ

Монголын Хөл Бөмбөгийн Холбооны Зөвлөлийн хурал 6 сарын 2-ны өдөр хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн батласан юм. Энэ үеэр МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар тэргүүтэй Зөвлөлийн гишүүд Төв аймгийн Сэргэлэн суманд байрлаж байсан шигшээ багтай цахимаар холбогдсон юм.

Үндэсний шигшээ багийн тамирчид цар тахлын үед хилийн дээс алхах болсонтой холбогдуулан ( хөөс ) систем буюу бүрэн тусгаарлан бэлтгэл хийж байсан бөгөөд үүнтэй холбоотойгоор Зөвлөлийн гишүүд тамирчдын эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх үүднээс цахимаар уулзлаа.

Монголын Хөл Бөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар болон Зөвлөлийн гишүүд Үндэсний шигшээ багийн тамирчдад амжилт хүсээд, түүхэн амжилтыг хэдийн үзүүлж, МХБХ-ны 60 гаруй жилийн түүхэнд тодоор бичигдэх түүхийг хэдийн бичсэн тамирчдаараа бахархаж байгаагаа хэлээд хэсгийн сүүлийн тоглолтод нь өндөрөөс өндөр амжилт хүссэн юм.

Үндэсний шигшээ баг 6 сарын 7-ны өдөр Япон улсын Осака хотын Янмар цэнгэлдэхэд Киргизийн шигшээ багийн эсрэг тоглоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан