Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэд хөрсний бохирдлыг арилгах, бохирын үнэрийг дарах бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн Ажлын албаны төлөөллийг өчигдөр буюу зургадугаар сарын 17-нд хүлээн авч уулзсан. Энэ үеэр Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын гарааны “Биоариус” компанийн гаргасан хөрсний бохирдлыг бууруулах био бэлдмэлийг танилцууллаа.

Сүхбаатар дүүргийн 18, 19, 20-р хороо байршлаасаа шалтгаалан шар усны үерт ихээр өртдөг. Улмаар үерийн ус ойр орчмынхоо бохирыг тээвэрлэн урсдаг тул олон төрлийн халдварт өвчин үүсгэгч нян тарааж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд ноцтой аюул учруулаад байна.

Энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэж, арга хэмжээ авах шаардлагатай. Иймд эхний ээлжид тус дүүргийн 18-р хорооны 150 айл өрхөд био бэлдмэл өгч, хамтран ажиллахаар тохиролцлоо. Тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хөрсний бохирдлыг арилгах, бохирын үнэрийг дарж, өвчин үүсгэгч нян бактерийг халдваргүйжүүлэхээс гадна хөрсийг нөхөн сэргээх зэрэг олон давуу тал үүснэ гэж Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас мэдээлэв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан