Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
ЭЕШ-ЫГ НАЙМДУГААР САРЫН ХОЁРДУГААР ХАГАС ХҮРТЭЛ ХОЙШЛУУЛЛАА

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2021.07.01-04-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ оны шалгалтад оролцохоор 40420 шалгуулагч бүртгүүлж 48 байрны 1040 анги танхимд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байв.

Нэг шалгуулагч дунджаар 2-3 шалгалт өгөх ба нэг шалгалтын үргэлжлэх хугацаа 80-100 минут байна. Шалгалтыг зохион байгуулахад 9620 багш, мэргэжилтэн оролцохоор холбогдох сургалтуудад хамрагдаж чиг үүргийн дагуу бэлтгэгдээд байна. Эрүүл мэндийн яамнаас авсан мэдээллээр ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 76.7 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна.

Хэдийгээр нөхцөл байдал ийм боловч цар тахлын халдварын тархалт өдөр өдрөөр нэмэгдэж, өвчилсөн иргэдийн тоо болон биеийн байдал хүндрэх хандлагатай байгаа учир товлосон шалгалтыг хойшлуулахаар шийдвэрлэв. ЭЕШ-ыг ирэх наймдугаар сарын хоёрдугаар хагас хүртэл хойшлууллаа.

ЭЕШ-ЫГ ХОЙШЛУУЛАХ БОЛСОН ШАЛТГААНЫГ ТАЙЛБАРЛАЯ...

1 Сэтгэгдэл
Шал тэнэг шалтгаан. Сонгууль, шагнал гээд хэдэн мянгаар нь цуглуулчихаад одоо болохоор юун шалтгаан яриад байна аа. Хүүхдүүдийн эрчимтэй бэлтгэл сааталд ороод, бүр назгайрчихлаа.
Хамгийн их уншсан