Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
26 тамирчин олимпын эрхийн анхны оноогоо цуглууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор дөрөв дэхь жилдээ болж буй “Чингис хаан 2012” дэлхийн цомын тэмцээнийг манай улс амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Тус тэмцээн нь 2016 оны Бразилийн Рио Де Жанейро хотноо болох олимпын наадмын хамгийн анхны буюу түрүүлсэн тамирчин 100, удаахь байр 60, 40 оноо халаасалж амжилтаа бататгах, өрсөлдөгч тамирчдаа судлах тэмцээн байсан учир тив дэлхийн спортын шилдгүүд олноор цугларлаа. Тухайлбал Унгар, БНХАУ, Словани, Чех, Киргизстан, БНСУ, Хонконг, Алжир, АНУ, Бразил, ОХУ, зохион байгуулагч манай улсын шигшээ багийн 130 гаруй тамирчин хоёр өдрийн турш Спортын төв ордонд өрсөлдөж аваргуудаа тодруулсан юм.

БНСУ-ын шигшээ баг долоон алт, гурван мөнгө, зургаан хүрэл медальтайгаар тэмцээнийг тэргүүлсэн бол зохион байгуулагч манай улсын тамирчид дөрвөн алт, найман мөнгө, 14 хүрэл медалиар мөнгө, Япон улсын шигшээ багийн тамирчид хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медалийн амжилтаар хүрэл цомын эзэд болсон юм. Тэмцээнд өндөр амжилттай оролцсон 26 тамирчин олимпын эрхийн анхны оноогоо цуглууллаа.
Ж.Цэцэгмаа

0 Сэтгэгдэл