Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Д.Төмөрхүлэг: Цаашдаа 66 кг-д зодоглоно
“Чингис хаан 2012” дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцож, алтан медаль хүртсэн ОУХМ, дэлхийн цомын аварга Д.Түмэрхүлэгээс цөөн асуултад хариулт авлаа.
-Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй тэмцээнд амжилттай оролцож аваргаллаа. Таны хувьд дөрвөн удаа медаль хүртэж шилдэг тамирчдын жагсаалтыг тэргүүлж байна?
-Тийм ээ. Эх нутагтаа зохион байгуулагдаж буй тэмцээнд хамгийн ихээр ач холбогдол өгдөг. Ялангуяа ард түмнийхээ дэмжлэг, уухайн дор барилдахад сайхан байдаг.
-Аваргын төлөө нутгийн бөх Д.Алтансүхтэй барилдаж вазари үнэлгээгээр ялсан. Барилдаан хэр өрсөлдөөнтэй болов?
-Ямарваа нэгэн тэмцээнд сул өрсөлдөгч гэж байдаггүй. Өөртөө байгаа бүхий л нөөц бололцоогоо дайчилж барилдсан. Зорилгодоо хүрлээ. Нөгөөтэйгүүр 2016 оны олимпын эрхийн хамгийн анхны оноо олгох тэмцээн учир нэлээд төвлөрч оролцсон. Санасандаа хүрч чадлаа.

-Жин өгсөж оролцсон. Бэрхшээлтэй зүйл юу байв?
-Тамирчдын сурсан, дассан жин гэж байдаг шүү дээ. Тиймээс өөрийн жинд барилдаж байгаа шиг амар байхгүй.
-Цаашдаа энэ жинд барилдана гэх юм. Үнэн юм уу?
-Тийм ээ. 66 кг-д зодоглох болно.

“Чингис хаан 2012” дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцож, алтан медаль хүртсэн ОУХМ, дэлхийн цомын аварга Д.Түмэрхүлэгээс цөөн асуултад хариулт авлаа. -Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй тэмцээнд амжилттай оролцож аваргаллаа. Таны хувьд дөрвөн удаа медаль хүртэж шилдэг тамирчдын жагсаалтыг тэргүүлж байна?
-Тийм ээ. Эх нутагтаа зохион байгуулагдаж буй тэмцээнд хамгийн ихээр ач холбогдол өгдөг. Ялангуяа ард түмнийхээ дэмжлэг, уухайн дор барилдахад сайхан байдаг.
-Аваргын төлөө нутгийн бөх Д.Алтансүхтэй барилдаж вазари үнэлгээгээр ялсан. Барилдаан хэр өрсөлдөөнтэй болов?
-Ямарваа нэгэн тэмцээнд сул өрсөлдөгч гэж байдаггүй. Өөртөө байгаа бүхий л нөөц бололцоогоо дайчилж барилдсан. Зорилгодоо хүрлээ. Нөгөөтэйгүүр 2016 оны олимпын эрхийн хамгийн анхны оноо олгох тэмцээн учир нэлээд төвлөрч оролцсон. Санасандаа хүрч чадлаа.

-Жин өгсөж оролцсон. Бэрхшээлтэй зүйл юу байв?
-Тамирчдын сурсан, дассан жин гэж байдаг шүү дээ. Тиймээс өөрийн жинд барилдаж байгаа шиг амар байхгүй.
-Цаашдаа энэ жинд барилдана гэх юм. Үнэн юм уу?
-Тийм ээ. 66 кг-д зодоглох болно.

Ж.Цэцэг
0 Сэтгэгдэл




















