Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАХ СЭТГЭЛ ЗҮЙЧИД МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

2021-2022 оны хичээлийн жилд 30 сэтгэл зүйчийг ерөнхий боловсролын сургуульд ажиллуулахаар сонгон шалгаруулалтыг хийгээд байна. Эхний ээлжинд “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц 30 сургуулийг сонгосон бол хоёр дахь ээлжид 45 сургуулийг нэмэхээр төлөвлөөд байна. Сонгосон сэтгэл зүйчдийг хүүхэдтэй ажиллах чиглэлээр мэргэшүүлэх 45 хоногийн сургалт энэ 7 хоногт эхэлсэн юм.

БШУЯ, НҮБ-ын хүүхдийн сан хамтарч 2020 онд хийсэн судалгаанаас харахад сурагчдын

❗️ 67,8 хувь нь ганцаардсан

❗️ 59 хувь нь бухимдалтай

❗️ 42,4 хувь нь айдас зовнилтой

❗️ 56,2 хувь нь дасан зохицох чадвар сул байсан юм.

Дээр дурьдсан асуудал нь өсвөр насны хүүхдүүдийн харилцаа хандлага, итгэл үнэмшил, өөрийн үнэлэмж, сурлагын амжилт зэрэгт сөргөөр нөлөөлж байна. Цаашилбал насанд хүрсэн хойноо ч үргэлжлэх магадлалтай байгаа юм. Тиймээс өсвөр насны хүүхдүүдэд чиглэсэн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан