БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Франсуа Олланд Францын эдийн засгийг хоёр жилд сэргээнэ гэв
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд улсынхаа эдийн засгийг хоёр жилийн дотор сэргээнэ гэж амлалаа. Түүний дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөрт нэг саяас дээш орлоготой иргэдийн татварыг 75 хувь хүртэл нэмэгдүүлэх асуудал байгаа юм. Франсуа Олланд “Миний өмнөх хүмүүсийн 10 жилд хийгээгүй зүйлийг би дөрвөн сард хийж чадахгүй” гэснийг хэвлэлүүд ишилж байна. Франц улс төсвийн алдагдлаа гурван хувиас хэтрүүлэхгүй байхын тулд 33 тэрбум евро хэмнэх шаардлагатай байгаа юм. Энэ хөрөнгийн гуравны нэгийг нь баячуудад ногдуулах татвараар олох бол гуравны нэгийг бизнест ногдуулах нэмэлт татвараар, үлдсэнийг улсын төсвийг танах хэлбэрээр олно гэж тооцоолж байгаа юм байна. Францын эдийн засаг энэ жил арай гэж тэгээс дээш хувиар өсөх бол дараа жил 0,8 хувь болно гэж Франсуа Олланд хэлжээ.

0 Сэтгэгдэл