Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Албан хаагчдад зориулсан монгол бичгийн сургалт эхэллээ

 

Нийгмийн даатгалын ерөнхий газар Монгол бичгийн сургалтыг албан хаагчдынхаа монгол бичгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор анхан, дунд, гүнзгий шатны түвшинд зохион байгуулж эхэллээ.

Тус сургалт нь Монгол хэлний тухай хууль болон Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-т заасны дагуу төрийн байгууллагууд албан хэргээ 2022 оноос эхлэн кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн хөтлөх орчин бүрдүүлэх, туршиж эхлэх, 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих арга хэмжээний бэлтгэл хангуулах чухал ач холбогдолтой юм.

Сургалтыг нээж НДЕГ-ын дарга Д.Зоригт Монгол бичгийн хэрэгцээ, судлах арга хэлбэрийн талаар танилцуулж, анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулав.

Энэ сургалтын онцлог нь оролцогчид монгол үсгийн даруур үсэг, бичих талбарыг урьдчилан байршуулсан компьютер бүхий танхимд, багшийн удирдлагын дагуу бичих, унших арга барилд нүдлэн цээжлэх хэлбэрээр суралцах явдал юм. Нийт 3 сар үргэлжлэх сургалтыг МУИС-ийн зөвлөх багш профессор Г.Буянтогтох удирдан явуулна.

Нийгмийн даатгалын ерөнхий газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан