БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Талибууд Британийн ханхүүг хөнөөнө гэж заналхийлж байна
Алан хядагч “Талибан” хөдөлгөөний зэвсэгт дайчид Афганистанд хатан хааны агаарын нисэх хүчний нисгэгчээр алба хааж байгаа Их Британийн ханхүү Харригийн амь насанд халдана хэмээн заналхийлсныг Франс Пресс агентлаг дамжууллаа. “Бид Гильменд мужид алба хааж байгаа ханхүү Харри болон бусад албан хаагчдыг алахын тулд бололцоотой бүхнийг хийх болно. Түүнийг алдахыг бид хүсэхгүй байна. Тэр бол бидний бай, түүнийг заавал устгах болно” гэж “Талибан” хөдөлгөөний төлөөлөгч утсаар өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Ханхүү Харри өнгөрсөн долоо хоногт Афганистаны Гильменд муж дахь их Британийн цэргийн “Кэмп Бастион” баазад ирсэн юм. 27 настай ханхүү эндээс “Талибан” хөдөлгөөнйи цэрэг дайчдын эсрэг байлдааны ажиллагаанд оролцох юм.
2008 онд Харри Афганы энэ мужид арван долоо хоног алба хаасан юм. Тэгэхэд түүний байгаа газрыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил зарласан учраас тэрээр хугацаанаасаа өмнө буцахад хүрч байсан. Харин энэ удаа түүнийг энд ирэхээс өмнө хаана очихыг нь зарлачихсан юм байна.
Алан хядагч “Талибан” хөдөлгөөний зэвсэгт дайчид Афганистанд хатан хааны агаарын нисэх хүчний нисгэгчээр алба хааж байгаа Их Британийн ханхүү Харригийн амь насанд халдана хэмээн заналхийлсныг Франс Пресс агентлаг дамжууллаа. “Бид Гильменд мужид алба хааж байгаа ханхүү Харри болон бусад албан хаагчдыг алахын тулд бололцоотой бүхнийг хийх болно. Түүнийг алдахыг бид хүсэхгүй байна. Тэр бол бидний бай, түүнийг заавал устгах болно” гэж “Талибан” хөдөлгөөний төлөөлөгч утсаар өгсөн ярилцлагадаа онцолжээ. Ханхүү Харри өнгөрсөн долоо хоногт Афганистаны Гильменд муж дахь их Британийн цэргийн “Кэмп Бастион” баазад ирсэн юм. 27 настай ханхүү эндээс “Талибан” хөдөлгөөнйи цэрэг дайчдын эсрэг байлдааны ажиллагаанд оролцох юм.
2008 онд Харри Афганы энэ мужид арван долоо хоног алба хаасан юм. Тэгэхэд түүний байгаа газрыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил зарласан учраас тэрээр хугацаанаасаа өмнө буцахад хүрч байсан. Харин энэ удаа түүнийг энд ирэхээс өмнө хаана очихыг нь зарлачихсан юм байна.
0 Сэтгэгдэл
























