БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
100 жилийн өмнөх захидлыг задаллаа
“2012 он хүртэл бүү задал” гэсэн бичигтэй Норвегийн Отта Йохан Нигард хотын шуудангийн тамгатай илгээмжийг нээх ёслол өнгөрсөн баасан гарагт сэтгүүлчдийн оролцоотой болсон байна. “Швейцарийн Blick сайтад бичсэнээр бол 1,5 кг жинтэй эл илгээмжийг Отта хотод 1912 оноос хойш хадгалж байгаа юм байна. Сүүлийн үед уг илгээмжийг Гудбрандсдаль мужийн музейд тавьж олонд үзүүлж байжээ. Хэдийгээр энэ хугацаанд дэлхийн хоёр том дайн болсон ч гэсэн орон нутгийн иргэд Нигардын илгээмжийг нээх хугацааг нь хүртэл найдвартай хадгалсаар ирсэн байна. Зүгээр л шуудангийн бор цаасаар гадарлаж боосон эл илгээмжид юу байгаа талаар олон таамаг явж, зарим нь бүр эрдэнэс байгаа гэж хүртэл ярьдаг байж. Харин баасан гарагт энэ бүхнийг тайлж илгээмжийг нээсэн байна. Гэтэл энд нь олон тооны захидал, сонин, өдрийн тэмдэглэл, зураг, зурвас байжээ. Гэхдээ энд цугларсан олны дотроос “Ямар завхарсан юм бэ” гэж хэлэх хүн нэг ч гараагүй байна. Музейд өмнө нь энэ илгээмжийг үзэх гэж ирдэг байсан хүмүүс одоо илгээмжээс гарч ирсэн зүйлсийн дотор юу бичсэнийг сонирхож ирдэг болно гэж музейн ажилтнууд хэлжээ.

0 Сэтгэгдэл