БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Аймшигт аллага болсон газарт хүүхдийн зуслан барина гэнэ
Норвегийн Утойя арал алан хядагч Андерс Брейвик
залуучуудын чуулга уулзалтад оролцож байсан залуусыг буудаж 69 хүнийг хөнөөсний
дараа дэлхий дахинаа нэр гарсан гэхэд болно. Харин одоо тус улсын эрх баригчид
энэ арал дээр хүүхэд залуусын зуслан байгуулахаар төлөвлөж байна. Норвегийн
хөдөлмөрийн нам ч залуучуудын чуулга уулзалтаа энд дахиад зохион байгуулна гэж
мэдэгджээ. Засгийн газрын тооцоогоор энд иж бүрэн сайхан зуслан байгуулахад
илүү ч үгүй, дутуу ч үгүй 10 сая ам.доллар зарцуулах юм байна. Аймшигт аллага
болсон газарт хурлын заал, зоогийн газар, гал тогоо, лекцийн танхим, хөл
бөмбөгийн талбай, задгай кино театр зэрэг олон байгууламж бүхий иж бүрэн зуслан
барих юм байна. Арлын баруун өмнөд хэсэгт Андерс Брейвикийн аллагад өртөж амиа
алдсан 69 залуугийн дурсгалд зориулсан хөшөө босгоно гэнэ. Энэ намраас эхлэх
барилгын ажил хоёр жил үргэлжилнэ. Норвегичууд арлыг сэргээж хуучин хэвд нь
оруулах гэсэн засгийн газрын энэ
санаачилгыг дэмжиж байгаа ч зарим нь тэр аймшигт үйл явдлыг эргэн санагдуулах
газар шүү дээ хэмээн эсэргүцэж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл