Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Сурагчдын нэгдүгээр улирлын амралт 6 долоо хоног үргэлжилнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” 2020 оны А/244 дүгээр тушаалаар баталсан “Хичээлийн жилийн бүтэц”-ийг мөрдөх бөгөөд энэ хичээлийн жил 3 улиралтай байх аж. Ерөнхий боловсролын сургуулийн I-III ангийн суралцагчид 32, IV-V ангийн суралцагчид 33, дунд, ахлах ангийн суралцагчид 34 долоо хоног тус тус суралцах нь. Суралцагчид дараах хуваарийн дагуу суралцаж, амарна. Үүнд:

I улирал

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлж, 16 долоо хоног суралцана.
  • Амрах: Бүх ангийн суралцагчид 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 6 долоо хоног амарна. Амралт 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр гүйцнэ.

II улирал

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр эхэлж, 8 долоо хоног суралцана.
  • Амрах: Бүх ангийн суралцагчид 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 1 долоо хоног амарна. Амралт 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр гүйцнэ.

III улирал

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр эхэлнэ.
  • Амрах:
    • I-III ангийн суралцагчид 8 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эхэлнэ.
    • IV-V ангийн суралцагчид 9 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр эхэлнэ.
    • VI-XII ангийн суралцагчид 10 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр эхэлнэ.

Хичээлийн жилийн I улирлын 8, 9 дэх долоо хоногт Бага, дунд боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-18.3 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн халдварт өвчний тархалт, агаарын бохирдол, өвөлжилт, мал төллөх хугацаанаас хамааруулан аймаг, нийслэлийн Засаг дарга нар II улирлын 7 хоногийн амралтыг I улирлын амралт дээр нэмж шилжүүлэн зохицуулж болох аж.   

Эх сурвалж: Бага, дунд боловсролын газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан