Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Энэ хичээлийн жилд анх удаа хийгдэх сургуульд бэлтгэгдсэн бэлэн байдлын үнэлгээнд 24,000 сурагч хамрагдана

 

Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 80 мянган хүүхэд элсэн суралцаж байна.

Эдгээр хүүхдүүдийн сургуульд элсэн суралцахад шаардлагатай чадвар, дадал, хандлага эзэмшсэн байдлыг тогтоож, цаашид суралцахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлийг тодорхойлох судалгааг энэ хичээлийн жилээс эхлүүлээд байгаа юм.

БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газар, Боловсролын үнэлгээний төвтэй хамтран Дэлхийн банкны “Бага боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд “Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх судалгааны арга зүй”-н сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 13, 14-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын газар /хэлтэс/-ийн сургуулийн өмнөх болон бага боловсролын мэргэжилтнүүд хамрагдаж үндэсний сургагч багшаар бэлтгэгдэв.

Сургалтаар мэргэжилтнүүд зургаан настай хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн чадварыг илрүүлэх дасгал, даалгаврын хувилбартай танилцаж, үнэлгээний программ дээр ажиллах чадварыг эзэмшин цаашид багш нарт судалгаа хийх явцад зөвлөн тусалж, дэмжлэг үзүүлж ажиллах юм.

Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх судалгаанд энэ хичээлийн жилд 325 сургуулийн 24 мянган сурагч хамрагдана. Судалгаа зохион байгуулах нэгдүгээр ангийн багш нарыг чадавхжуулах цахим сургалтыг энэ сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулна.

 

Эх сурвалж: БШУЯ 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан