Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Эрэгтэй багш нарыг бэлтгэх чиглэлд анхаарах шаардлагатай

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нийслэл, дүүргийн боловсролын газрын удирдлагуудтай уулзлаа. Боловсролын удирдлагыг анхан шатанд хэрэгжүүлж байгаа хүмүүс тулгамдаж байгаа асуудлуудыг дараах байдлаар нэрлэж байна.

Аймаг, нийслэл, дүүргийн боловсролын хэлтсийн бүтэц, орон тоог эргэж харах. 2008 онд баталсан бүтцээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Гэтэл тухайн үеийн сургууль цэцэрлэг, суралцагчийн тоог өнөөдрийнхтэй харьцуулах боломжгүй юм гэв. 
Сургууль, цэцэрлэгүүдийг удирдлагаар хангаж, чиглүүлэх ёстой байгууллагынх нь мэргэжилтнүүд 650 мянган төгрөгийн цалинтай байгаа тогтвортой ажиллах боломжийг бууруулж байна. Сургууль, цэцэрлэгийн багш нарыг компьютержуулах шаардлагатай. Мөн нэг багшид оногдох хүүхдийн тоог цөөлөх нь сурлагын чанарыг ахиулах гарц, боловсролын хэлтсийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, хөрөнгө оруулалт жил дамнадаг байдлыг халах, боловсролын салбарт нэг аж ахуйн нэгж олон тендэр зэрэг авах нь бүтээмжийг бууруулж олон жил дамнах үндэс болж байгааг хэллээ. 

Түүнчлэн орон сууны шинэ хорооллууд зураг төсөлдөө сургууль, цэцэрлэг байгуулна гэж оруулдаг ч ашиглалтад ороход хасагдсан байдаг, эрэгтэй багш нарыг бэлтгэх, боловсролын салбарын жендэрийн асуудалд анхаарал хандуулахыг хүслээ. 

Эх сурвалж: БШУЯ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан