БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
“Аль Кайда”-гийн толгойлогчийн дүү энхийн хэлэлцээрийн санал тавилаа
Алан хядагч “Аль Кайда” бүлэглэлийн толгойлогч Аяман Аль Завахиригийн дүү Мохамед аль-Завахири CNN-д өгсөн ярилцлагадаа барууныхан болон исламуудтай энхийн хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Тэдний санал болгож байгаа хэлэлцээрийн төсөл зургаан хуудаснаас бүрдэж байгаа аж.
“Аль Кайда” бүлэглэл барууны орнууд, ялангуяа АНУ-д хандаж мусульманы газар нутагт халдахгүй байх, исламын боловсролд саад хийхгүй, Исламын эсрэг дайнаа зогсоох, бүх мусульман шашинтан хоригдлыг суллах гэсэн санал тавьж байгаа юм байна. Хэрэв энэ саналуудыг хүлээн зөвшөөрвөл исламын шашинтнууд барууны эсрэг дайрахгүй байж, мусульманы газар нутагт барууны эрх ашгийг хамгаалах, барууны эсрэг ямар нэгэн суртал нэвтрүүлгээр дайрахгүй гэсэн амлалт өгч байна.
Мохамед аль-Завахири Ерөнхийлөгч Анвар Садатыг хороосон хэрэгт буруутгагдан Египетийн шоронд 14 жил хоригдсон ч өөрийгөө буруугүй гэж үздэг юм. Египетийн шинэ Засгийн газрын эх сурвалж түүнийг шинэ танхимын гишүүдээс итгэл олж авах, исламуудыг хүндлүүлэх гэж оролдож байна гэж үзэж байна.
Мохамед аль-Завахиригийн ах Аяман аль-Завахири Осама Бин Ладенийг үхсэний дараа өнгөрсөн оны хавраас “Аль Кайда” бүлэглэлийг тэргүүлж байгаа юм.
Алан хядагч “Аль Кайда” бүлэглэлийн толгойлогч Аяман Аль Завахиригийн дүү Мохамед аль-Завахири CNN-д өгсөн ярилцлагадаа барууныхан болон исламуудтай энхийн хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Тэдний санал болгож байгаа хэлэлцээрийн төсөл зургаан хуудаснаас бүрдэж байгаа аж.“Аль Кайда” бүлэглэл барууны орнууд, ялангуяа АНУ-д хандаж мусульманы газар нутагт халдахгүй байх, исламын боловсролд саад хийхгүй, Исламын эсрэг дайнаа зогсоох, бүх мусульман шашинтан хоригдлыг суллах гэсэн санал тавьж байгаа юм байна. Хэрэв энэ саналуудыг хүлээн зөвшөөрвөл исламын шашинтнууд барууны эсрэг дайрахгүй байж, мусульманы газар нутагт барууны эрх ашгийг хамгаалах, барууны эсрэг ямар нэгэн суртал нэвтрүүлгээр дайрахгүй гэсэн амлалт өгч байна.
Мохамед аль-Завахири Ерөнхийлөгч Анвар Садатыг хороосон хэрэгт буруутгагдан Египетийн шоронд 14 жил хоригдсон ч өөрийгөө буруугүй гэж үздэг юм. Египетийн шинэ Засгийн газрын эх сурвалж түүнийг шинэ танхимын гишүүдээс итгэл олж авах, исламуудыг хүндлүүлэх гэж оролдож байна гэж үзэж байна.
Мохамед аль-Завахиригийн ах Аяман аль-Завахири Осама Бин Ладенийг үхсэний дараа өнгөрсөн оны хавраас “Аль Кайда” бүлэглэлийг тэргүүлж байгаа юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























