Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Тусгай боловсролын мэргэжилтннийг Польш улсад бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ

БНПУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Кшыштоф Бойко-г БСШУ-ы сайд хүлээн авч уулзсан байна. Манай улсад цэцэрлэг, ЕБС-ийн (2-17 насны) хөгжлийн бэрхшээлтэй 10.857 хүүхэд байдаг. Тэдгээрийн 65.7% нь боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна. Үлдсэн хувь нь боловсролын үйлчилгээ авч чадахгүй байгаа шалтгаануудын нэг нь багшлах боловсон хүчний асуудал.

Тиймээс Хэл засал, Оюуны бэрхшээлтэй хүүхдийн боловсрол ба нөхөн сэргээх гэсэн 2 чиглэлээр дипломын дараах болон магистрийн 3 жилийн хугацаатай сургалтанд Монгол улсаас тусгай боловсролын мэргэжилтэн бэлтгэх, багш нараа чадавхжуулахад хамтран ажиллахыг ноён элчин сайдаас хүсчээ. 

Мөн хоёр улсын их сургууль хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу , хувийн зардлаар суралцах оюутнууд Бээжин дэх БНПУ-ын Консулын газраас виз авах шаардлагатай байгаа. Энэ асуудалд анхаарч, дэмжлэг үзүүлэхийг элчин сайдад уламжилсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан