Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Архангай аймаг боловсролын чанарын үзүүлэлтээрээ 21 аймгаас 7 дугаарт жагсаж байна

Тус аймагт  ЕБС-ийн 33 сургууль, 36 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж 2714  багш ажилтнууд ажиллаж байна.  Аймгийн боловсролын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2 жил тутамд болдог. Энэ удаагийн зөвлөгөөн цар тахалтай холбоотойгоор танхим , цахим хосолсон байдлаар цэцэрлэг сургуулийн удирдах ажилтан, багш нар оролцож салбарынхаа суурь асуудлыг сайд, яамны ажилтнуудад уламжилсан, ажил хэрэгч уулзалт боллоо. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ "Монгол төрийн бодлогын цөм нь боловсрол, багш хоёр байх ёстой" гэдгийг онцлоод 2021-2022 оны хичээлийн жилийн онцлог , боловсролын шинэчлэл сэвдээр илтгэл тавьлаа.


 
Аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөөний дагуу  23-24-ний өдрүүдэд “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын оношлох үнэлгээ”-г  зохион байгуулж, үнэлгээнд ерөнхий боловсролын 24 сургуулийн 2-12-р ангийн 8319 сурагч тэдгээрийн эцэг эхчүүд хамрагдсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан