БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Шинэ iPhone гарснаар Америкийн ДНБ өснө
“J.P.Morgan”-ийн эдийн засагч Майкл Фероли нь нарийвчилсан тооцоо хийгээд iPhone-ы шинэ хувилбар худалдаанд гарснаар АНУ-ын ДНБ 0,5 хувь нэмэгдэнэ гэсэн дүгнэлт хийжээ. Бүр нарийвчилбал, ойрын хугацаанд АНУ-ын ДНБ нь 3,2 тэрбум ам.доллараар нэмэгдэх бол жилийн хугацаанд 12,8 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ.
Apple-ийн гаргасан төлөвлөгөө ёсоор дөрөвдүгээр улиралд 8 сая ширхэг iPhone 5 зарагдах ажээ. Нэг бүрийнх нь үнэ 600 ам.доллар. Ингэхдээ тус смартфоны бүрдүүлэгч америк эд ангиудын үнэ нь 400 доллар, бусад улсын эд ангийн үнэ 200 доллар байна. Албан бус мэдээгээр iPhone 5 нь энэ сарын 12-нд худалдаанд гарах бөгөөд iPhone 4S-ээс илүү урт, сунасан дэлгэцтэй байх ажээ. iPhone 4S нь 2011 оны аравдугаар сард худалдаанд гарахад зөвхөн эхний гурван өдөрт л Apple нь дөрвөн сая ширхгийг зарж байсан билээ. Ингэснээр АНУ-ын ДНБ-ий 0,2 хувиар өсгөжээ. 2011 онд дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-ын ДНБ нь 15 их наяд доллар байсан юм.
“J.P.Morgan”-ийн эдийн засагч Майкл Фероли нь нарийвчилсан тооцоо хийгээд iPhone-ы шинэ хувилбар худалдаанд гарснаар АНУ-ын ДНБ 0,5 хувь нэмэгдэнэ гэсэн дүгнэлт хийжээ. Бүр нарийвчилбал, ойрын хугацаанд АНУ-ын ДНБ нь 3,2 тэрбум ам.доллараар нэмэгдэх бол жилийн хугацаанд 12,8 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. Apple-ийн гаргасан төлөвлөгөө ёсоор дөрөвдүгээр улиралд 8 сая ширхэг iPhone 5 зарагдах ажээ. Нэг бүрийнх нь үнэ 600 ам.доллар. Ингэхдээ тус смартфоны бүрдүүлэгч америк эд ангиудын үнэ нь 400 доллар, бусад улсын эд ангийн үнэ 200 доллар байна. Албан бус мэдээгээр iPhone 5 нь энэ сарын 12-нд худалдаанд гарах бөгөөд iPhone 4S-ээс илүү урт, сунасан дэлгэцтэй байх ажээ. iPhone 4S нь 2011 оны аравдугаар сард худалдаанд гарахад зөвхөн эхний гурван өдөрт л Apple нь дөрвөн сая ширхгийг зарж байсан билээ. Ингэснээр АНУ-ын ДНБ-ий 0,2 хувиар өсгөжээ. 2011 онд дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-ын ДНБ нь 15 их наяд доллар байсан юм.
0 Сэтгэгдэл
























