Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Сингапур улсын холбогдох боловсролын байгууллагуудтай холбож өгөхийг Элчин сайд С.Энхбаяраас хүслээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Элчин сайд С.Энхбаярыг хүлээн авч уулзан, хоёр орны Боловсрол шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хэд хэдэн саналуудыг дэвшүүллээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүртээмжтэй сургалтын орчин бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллах

Англи хэлний багш нарын ур чадварыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлах.

Бага, дунд сургуулийн багш, удирдах ажилтны чадавхыг бэхжүүлэх, сургуулийн менежментийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багшийг давтан бэлтгэхэд хамтран ажиллах

Монгол Улсад гарааны бизнесийг дэмждэг үндэсний экосистемийг бий болгоход Сингапур улсын туршлагаас суралцах, энэ тал дээр хамтран ажиллаж, бодлогын болон хүний нөөцийн техникийн хамтын ажиллагааны туслалцаа авах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхэд Сингапур улсын холбогдох боловсролын байгууллагуудтай холбож өгөхийг Элчин сайд С.Энхбаяраас хүслээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан