БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Б.Обама Израилийн Ерөнхий сайдтай уулзахаас татгалзав
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаняхутай уулзахаас татгалзжээ. Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр Б.Нетаняху Б.Обаматай уулзах хүсэлтэй байгаагаа төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн боловч хоёр удирдагчийн Нью-Йоркт байх цаг хугацаа таарахгүй учраас уулзах боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Б.Обама НҮБ-д энэ сарын 25-нд үг хэлэх бол Б.Нетаняхугийн ээлж 28-нд юм.
Ийнхүү Б.Обама татгалзсан шалтгааныг ажиглагчид үзэхдээ Ираны нөхцөл байдал хурцадсанаас үүдсэн гэж тайлбарлаж байгаа юм. Б.Нетаняху АНУ-ыг Ираны цөмийн хөтөлбөрийн талаар хатуу бодлого баримтлахгүй байна хэмээн шүүмжилсэн нь Б.Обамагийн Б.Нетаняхуг хүлээн авахаас татгалзахад хүргэсэн гэнэ. Харин Цагаан ордны зүгээс энэ талаар тайлбарлахдаа “Хоёр улсын удирдагч байнга холбоотой байдаг. Гэхдээ энэ удаа Израилийн Ерөнхий сайд Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой уулзана. Ерөнхийлөгч Б.Обама энэ удаагийн ассамблейн үеэр хоёр талын ямар ч уулзалт төлөвлөөгүй” гэж мэдэгдлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаняхутай уулзахаас татгалзжээ. Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр Б.Нетаняху Б.Обаматай уулзах хүсэлтэй байгаагаа төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн боловч хоёр удирдагчийн Нью-Йоркт байх цаг хугацаа таарахгүй учраас уулзах боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Б.Обама НҮБ-д энэ сарын 25-нд үг хэлэх бол Б.Нетаняхугийн ээлж 28-нд юм. Ийнхүү Б.Обама татгалзсан шалтгааныг ажиглагчид үзэхдээ Ираны нөхцөл байдал хурцадсанаас үүдсэн гэж тайлбарлаж байгаа юм. Б.Нетаняху АНУ-ыг Ираны цөмийн хөтөлбөрийн талаар хатуу бодлого баримтлахгүй байна хэмээн шүүмжилсэн нь Б.Обамагийн Б.Нетаняхуг хүлээн авахаас татгалзахад хүргэсэн гэнэ. Харин Цагаан ордны зүгээс энэ талаар тайлбарлахдаа “Хоёр улсын удирдагч байнга холбоотой байдаг. Гэхдээ энэ удаа Израилийн Ерөнхий сайд Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой уулзана. Ерөнхийлөгч Б.Обама энэ удаагийн ассамблейн үеэр хоёр талын ямар ч уулзалт төлөвлөөгүй” гэж мэдэгдлээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























