Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРӨӨ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦҮҮЛНЭ

УИХ-д боловсролын багц хууль өргөн барьсантай холбоотойгоор цуврал хэлэлцүүлэг өрнүүлж буй. Тэгвэл ээлжит хэлэлцүүлэг “Олон улсын стандартын хөтөлбөрийг Монгол Улсад нэвтрүүлэх нь” сэдвийн хүрээнд болж өнгөрлөө.

Монгол хүүхдүүд оюуны чадвараар дэлхийд 12-т эрэмбэлэгдэж байгаа ч энэ чадвараа мэдлэг болгох, мэдлэгээ амьдралд хэрэглэх гэдэг үзүүлэлтээр сүүлийн байруудад жагсдаг. Тэгвэл төрөлх оюуны чадварыг хөгжүүлэх, дэмжих нь боловсролын гол үүрэг юм.

Олон улсад өрсөлдөж чадахуйц үндэсний боловсролын тогтолцоог бүрдүүлэх, бэхжүүлэхийн тулд стандарт хөтөлбөр, сургалтын арга зүй, үнэлгээ, багшийн хөгжил, сурах бичиг сургалтын орчин гэсэн үндсэн хэсгүүдэд анхаарах шаардлагатай юм.

Бид хөтөлбөрийн шинэчлэл хийхээр сүүлийн 20 орчим жилд 5 удаа оролдлого хийсэн ч амжилттай болсон нь ховор юм. Гэхдээ эндээс

БИДНИЙ ОЛОЛТ:

- Хос хэлний олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг жишиг гурван

сургууль

- Үндэсний хөтөлбөр /байгалийн ухааны хичээлүүдээр/

- Сургуулийн менежментийн загвар

- Сургуульд суурилсан багшийн хөгжлийн тогтолцоо

- Үнэлгээний тогтолцоо

БИДНИЙ АЛДАА:

- Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологи, ололт, эко

систем бүрдүүлээгүй

- Мэргэжлийн байгууллага, институцийг бэхжүүлж чадаагүй

- Хөтөлбөрийн боловсруулалт, хэрэгжилт, багш сурагчийг

дэмжих сургуульд суурилсан тогтолцоо бүрдүүлж чадаагүй

ЦААШИД:

- Үндэсний хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, хүлээн

зөвшөөрүүлэх

- Хөтөлбөрийн хэрэгжилт багш сурагчийн хөгжлийг дэмжих эко

систем бүрдүүлэх

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан