БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Их Британи тэнгисийн цэргийн бахархлаа хаягдал төмөрт өгнө
Их Британийн Батлан хамгаалах яам тэнгисийн цэргийнхээ ганц бахархал болсон нисэх онгоц тээвэрлэгч “Ark Royal” хөлгөө Туркийн компанид хаягдал төмөр болгон гурван сая фунтээр зарахаар шийдвэрлэсэн байна. Сүүлийн 18 сард энэ хөлөг “Портсмут” боомтод зогсч байжээ. Харин энэ шийдвэрийг парламент шүүмжилж байна. Консерватив намын гишүүн Сара Воллэстон “Энэ шийдвэрийг сонсоод би маш гайхсан. Нисэх онгоц тээвэрлэгчийг хаягдал төмөрт тушаана гэхээр бүр бухимдсан шүү. Яагаад ийм шийдвэр гаргасныг нь олж мэдэхийг оролдож байна” гэсэн байна.
“Энэ хөлгийг 2011 онд ашиглалтаас гаргана гэж төлөвлөсөн хугацаанаас нь даруй таван жилийн өмнө зэвсэглэлээс хассан. Батлан хамгаалах яам хэдэн тэрбумын алдагдалтай байгаа болохоор ингэхээс аргагүй байна” гэж яамнаас мэдэгджээ.
25 жил ашигласан “Ark Royal” нь 210 метрийн урттай, Их Британийн тэнгисийн флотын бахархал болж, Ирак руу довтолсон ажиллагаанд оролцож байсан хөлөг юм.
Их Британийн Батлан хамгаалах яам тэнгисийн цэргийнхээ ганц бахархал болсон нисэх онгоц тээвэрлэгч “Ark Royal” хөлгөө Туркийн компанид хаягдал төмөр болгон гурван сая фунтээр зарахаар шийдвэрлэсэн байна. Сүүлийн 18 сард энэ хөлөг “Портсмут” боомтод зогсч байжээ. Харин энэ шийдвэрийг парламент шүүмжилж байна. Консерватив намын гишүүн Сара Воллэстон “Энэ шийдвэрийг сонсоод би маш гайхсан. Нисэх онгоц тээвэрлэгчийг хаягдал төмөрт тушаана гэхээр бүр бухимдсан шүү. Яагаад ийм шийдвэр гаргасныг нь олж мэдэхийг оролдож байна” гэсэн байна. “Энэ хөлгийг 2011 онд ашиглалтаас гаргана гэж төлөвлөсөн хугацаанаас нь даруй таван жилийн өмнө зэвсэглэлээс хассан. Батлан хамгаалах яам хэдэн тэрбумын алдагдалтай байгаа болохоор ингэхээс аргагүй байна” гэж яамнаас мэдэгджээ.
25 жил ашигласан “Ark Royal” нь 210 метрийн урттай, Их Британийн тэнгисийн флотын бахархал болж, Ирак руу довтолсон ажиллагаанд оролцож байсан хөлөг юм.
0 Сэтгэгдэл
























