БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Ливи дэх АНУ-ын Элчин сайд амиа алдлаа
Ливи дэх АНУ-ын Элчин сайд Кристофер Стивенс халдлагад өртөн амиа алджээ. АНУ-ын уран бүтээлчид лалын шашны Гэгээн Мухаммедыг доромжилсон агуулга бүхий кино хийсэнд дургүйцсэн хэт даврагсад Элчин сайдын яам руу халдсан байна. Үл таних зэвсэглэсэн этгээд ЭСЯ-ны байр руу гал нээж, гараар хийсэн тэсрэх бөмбөг шиджээ. Дээрх киног эсэргүүцсэн халдлага Египетийн Кайр дахь ЭСЯ-нд ч бас болсон байна.
Дипломат төлөөлөгч нь халдашгүй дархан эрхтэй ЭСЯ-ыхаа байранд халдлагад өртөж амиа алдсан энэ явдал зүрх зүссэн том гарз хохирол боллоо гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгдлээ. Цагаан ордны зүгээс Ливийн Засгийн газарт хандаж, ЭСЯ-ны харуул хамгаалалт яагаад сул байсан, яаж хэт даврагч этгээд тийш нэвтэрснийг тодруулах хүсэлт тавиад байна.
Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Ансар аль Шариа хэмээх зэвсэгт бүлэглэл энэ хэрэгт буруутай байж магадгүй гэсэн таамаглал байгаа ч тус бүлэг энэ мэдээллийг няцаажээ.
Ливи дэх АНУ-ын Элчин сайд Кристофер Стивенс халдлагад өртөн амиа алджээ. АНУ-ын уран бүтээлчид лалын шашны Гэгээн Мухаммедыг доромжилсон агуулга бүхий кино хийсэнд дургүйцсэн хэт даврагсад Элчин сайдын яам руу халдсан байна. Үл таних зэвсэглэсэн этгээд ЭСЯ-ны байр руу гал нээж, гараар хийсэн тэсрэх бөмбөг шиджээ. Дээрх киног эсэргүүцсэн халдлага Египетийн Кайр дахь ЭСЯ-нд ч бас болсон байна. Дипломат төлөөлөгч нь халдашгүй дархан эрхтэй ЭСЯ-ыхаа байранд халдлагад өртөж амиа алдсан энэ явдал зүрх зүссэн том гарз хохирол боллоо гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгдлээ. Цагаан ордны зүгээс Ливийн Засгийн газарт хандаж, ЭСЯ-ны харуул хамгаалалт яагаад сул байсан, яаж хэт даврагч этгээд тийш нэвтэрснийг тодруулах хүсэлт тавиад байна.
Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Ансар аль Шариа хэмээх зэвсэгт бүлэглэл энэ хэрэгт буруутай байж магадгүй гэсэн таамаглал байгаа ч тус бүлэг энэ мэдээллийг няцаажээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























