БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Тунист АНУ-ын ЭСЯ-ны дэргэд бас жагсаал боллоо
2011 оны есдүгээр сарын 11-ний аймшигт халдлагын тухай “Гэмгүй мусульманчууд” баримтат кино хийж гэгээн Мухаммедийг нь гутаасан америкчуудын эсрэг жагсаал цуглаан араб даяар өрнөж Тунис дахь АНУ-ын ЭСЯ-ны дэргэд олон нийтийн эсэргүүцлийн жагсаал болсон байна. Цагдаагийнхан жагсагчдыг тараахын тулд резинэн сум, нулимс асгаруулагч хий ашиглахад хүрчээ.
Өмнө нь ийм жагсаал Египетийн нийслэл Каир, Ливийн Бенгази хотод бас болсон юм. Ливи дэх АНУ-ын элчин сайдын яам руу гал нээж, гар хийцийн бөмбөг шидсэний улмаас Ливид сууж байсан АНУ-ын Элчин сайд Кристофер Стивенс амь алдсан юм. Бенгазид жагсагчид АНУ-ын консулын газрыг шатааж, төлөөлөгчийн газрын ажилтан нэг хүн бас амь алдаж, гурван ч ажилтан шархдаад байгаа юм.
Каирт жагсагчид ЭСЯ-ны хашаанд нэвтэрч АНУ-ын далбааг буулган шатаасан юм.

Х.Өлзий
0 Сэтгэгдэл