БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
“Гэмгүй мусульманчууд” киноны продюсер нь Коран судар шатаагч
Лалын шашинтнуудын дургүйцлийг төрүүлж Египет, Ливи улсуудад АНУ-ын дипломат төлөөлөгчийн газруудын дэргэд жагсаал цуглаан эхлүүлсэн “Гэмгүй мусульманчууд” киног коран судрыг удаа дараа шатааж дуулиан тарьж байсан номлогч Терри Жонсын идэвхтэй оролцоотой хийжээ. Wall Street Journal-ын мэдээлснээр бол киноны найруулагч продюсер Сэм Бейсель зургаа авахын тулд нэр нь тодорхойгүй хэдэн зуун еврейчүүдээс таван сая доллар авчээ. Бейсиль өөрийн өгсөн ярилцлагадаа “Ислам бол хорт хавдар” гээд киногоо улс төрийн шинжтэй бүтээл болохоос биш шашных биш гэсэн байна. Одоо зарим хэсэг нь интернетэд ороод байгаа энэ кинонд гэгээн Мухаммедыг нь гутаасан хэсэг байгаа нь л мусульманчуудын дургүйг хүргээд байгаа юм. Кино бүтээхэд идэвхтэй оролцсон Флоридагийн номлогч Терри Жонс энэ киног өөрийнхөө сүмд үзүүлнэ гэж мэдэгдсэн байна. Жонс үүний өмнө мусульманчуудын гол номлол Коран судрыг удаа дараа шатаасны улмаас 2011 онд Афганистанд эмх замбараагүй байдал үүсч 100 гаруй хүн амь алдаж байсан юм.
Лалын шашинтнуудын дургүйцлийг төрүүлж Египет, Ливи улсуудад АНУ-ын дипломат төлөөлөгчийн газруудын дэргэд жагсаал цуглаан эхлүүлсэн “Гэмгүй мусульманчууд” киног коран судрыг удаа дараа шатааж дуулиан тарьж байсан номлогч Терри Жонсын идэвхтэй оролцоотой хийжээ. Wall Street Journal-ын мэдээлснээр бол киноны найруулагч продюсер Сэм Бейсель зургаа авахын тулд нэр нь тодорхойгүй хэдэн зуун еврейчүүдээс таван сая доллар авчээ. Бейсиль өөрийн өгсөн ярилцлагадаа “Ислам бол хорт хавдар” гээд киногоо улс төрийн шинжтэй бүтээл болохоос биш шашных биш гэсэн байна. Одоо зарим хэсэг нь интернетэд ороод байгаа энэ кинонд гэгээн Мухаммедыг нь гутаасан хэсэг байгаа нь л мусульманчуудын дургүйг хүргээд байгаа юм. Кино бүтээхэд идэвхтэй оролцсон Флоридагийн номлогч Терри Жонс энэ киног өөрийнхөө сүмд үзүүлнэ гэж мэдэгдсэн байна. Жонс үүний өмнө мусульманчуудын гол номлол Коран судрыг удаа дараа шатаасны улмаас 2011 онд Афганистанд эмх замбараагүй байдал үүсч 100 гаруй хүн амь алдаж байсан юм. Х.Өлзий
0 Сэтгэгдэл
























