БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Ливийн эрэг рүү АНУ байлдааны хөлөг илгээлээ

АНУ “Томагавк” далавчит пуужингаар зэвсэглэсэн байлдааны хоёр хөлөг онгоцоо Ливийн эрэг рүү илгээсэн байна. Эхний хөлөг нь хэдийнээ Ливийн эрэгт ирээд байгаа бол дараагийнх нь хэдэн өдрийн дараа гэхэд хүрэлцэн очно гэж ИТАР-ТАСС дамжууллаа. Үүний өмнө Пентагон Ливи рүү тэнгисийн явган цэргийн хэдэн арван дайчныг илгээсэн юм.
Тус улсын Бенгазид консулын байр руу жагсагчид халдсаны дараа дипломат ажилтнуудаа хамгаалах зорилгоор энэ арга хэмжээг авч байгаа юм. Бенгазид АНУ-ын консулын газар руу зэвсэгт этгээд халдаж АНУ-ын Элчин сайд Кристофер Стивенс, гурван ажилтны амийг хөнөөсөн юм.
Мусульманчуудын үзэж байгаагаар гэгээн Мухаммедийг нь гутаасан кино Америкт гарсаны улмаас лалын шашинтнууд эсэргүүцлээ илэрхийлэн жагсч улмаар ийм халдлага үйлдсэн юм.

Х.Өлзий
0 Сэтгэгдэл