БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Нисч байгаа онгоцноос хүн унажээ
Гэгээн цагаан өдөр Лондонгийн Мортлейк дүүргийн нутаг дэвсгэрт тэнгэрээс хүн унаж амь алдсан тохиолдол гарчээ. “Би гэрээсээ гараад иртэл гэнэт их хүчтэй дуу чимээ гараад хартал нэг хүн зам дээр хэвтэж байсан. Харахад ч аймаар байсан” гэж эндхийн оршин суугч 19 настай залуу хэлсэн байна.
Хэргийн учир нь тасалбаргүй, тэгээд ч цагаачлалын ямар ч бичиг баримтгүй, хойд Африк гаралтай 30 настай залуу онгоцны дугуйн хэсэгт нуугдан нисээд олон улсын Хитроу буудлаас 15 км зайтай энэ дүүргийн орчимд ирээд онгоц дугуйгаа гаргахад нь доош унасан юм байна. Тэр залуу 610 метрийн өндрөөс унажээ. Шинжээчдийн хэлснээр бол залуу газарт унахдаа хэдийнээ амьсгал хураасан байсан байна. Энэ нь хэт өндөрт хүйтэн агаараас болсон ч байж мэднэ, эсвэл онгоц дугуйгаа хумихад амь алдсан ч байж мэдэх юм байна. “Онгоцны дугуйн хэсэгт хасах 40 градус хүйтэн байдаг. Тэнд хүн удаан амьд байх боломжгүй” гэж иргэний нисэхийн мэргэжилтэн хэлжээ.
2010 онд 20 настай румын залуу Боинг-747 онгоцны дугуйн хэсэгт нуугдан хасах 41 градусын хүйтэнг тэсвэрлээд Австрийн нийслэл Венагаас Английн нийслэл орж байсан тохиолдол гарч байжээ.
Гэгээн цагаан өдөр Лондонгийн Мортлейк дүүргийн нутаг дэвсгэрт тэнгэрээс хүн унаж амь алдсан тохиолдол гарчээ. “Би гэрээсээ гараад иртэл гэнэт их хүчтэй дуу чимээ гараад хартал нэг хүн зам дээр хэвтэж байсан. Харахад ч аймаар байсан” гэж эндхийн оршин суугч 19 настай залуу хэлсэн байна. Хэргийн учир нь тасалбаргүй, тэгээд ч цагаачлалын ямар ч бичиг баримтгүй, хойд Африк гаралтай 30 настай залуу онгоцны дугуйн хэсэгт нуугдан нисээд олон улсын Хитроу буудлаас 15 км зайтай энэ дүүргийн орчимд ирээд онгоц дугуйгаа гаргахад нь доош унасан юм байна. Тэр залуу 610 метрийн өндрөөс унажээ. Шинжээчдийн хэлснээр бол залуу газарт унахдаа хэдийнээ амьсгал хураасан байсан байна. Энэ нь хэт өндөрт хүйтэн агаараас болсон ч байж мэднэ, эсвэл онгоц дугуйгаа хумихад амь алдсан ч байж мэдэх юм байна. “Онгоцны дугуйн хэсэгт хасах 40 градус хүйтэн байдаг. Тэнд хүн удаан амьд байх боломжгүй” гэж иргэний нисэхийн мэргэжилтэн хэлжээ.
2010 онд 20 настай румын залуу Боинг-747 онгоцны дугуйн хэсэгт нуугдан хасах 41 градусын хүйтэнг тэсвэрлээд Австрийн нийслэл Венагаас Английн нийслэл орж байсан тохиолдол гарч байжээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
zochin
Hairan saihan zaluu hun.
2012.09.23
























